Олимпын аварга Е.Сметовт таван өрөө байр, Lexus 600 автомашин бэлэглэжээ
8 сарын 6. 17:320

Парис хотноо болж буй 33 дахь удаагийн Олимпын тоглолтын аварга Елдос Сметов болон түүний дасгалжуулагчид орон сууц ба автомашины түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа Жамбыл мужийн төв Тараз хотод өнөөдөр боллоо.

Олимпын аваргад хүндэтгэл үзүүлэхээр хуран цугларсан Жамбыл мужийн 15 мянга орчим иргэдэд Е.Сметовын спортын замналыг харуулсан дүрс бичлэгийг үзүүлэв.

Ёслолын ажиллагааг нээж Жамбыл мужийн аким /захирагч/ Ербол Карашукеев баяр хүргэн үг хэлэхдээ, Парисын Олимпын оргилд гарч чадсан Е.Сметов ба түүний дасгалжуулагчид гүн хүндэтгэлээ илэрхийллээ. “Казахын ард түмний хүү Е.Сметов тусгаар тогтносон Казахстан улсын түүхэнд жүдогоор анхны Олимпын аварга боллоо. Алдарт тамирчин Жаксылык Ушкемпировоос хойш 44 жилийн дараа Е.Сметов казахстанчуудын мөрөөдлийг биелүүллээ” хэмээн мужийн захирагч онцлон дурдав.

Тэрбээр Олимпын аваргад хотын захиргааны өмнөөс өгч буй бэлэг дурсгалын зүйлс, ивээн тэтгэгчдээс бэлэглэж буй 5 өрөө пентхаус ба сүүлийн үеийн загварын Lexus 600 автомашины түлхүүрүүдийг Олимпын аваргад гардуулан өгөв. Мөн түүний дасгалжуулагч Галымжан Жылгелдиевт 2 өрөө орон сууц ба Hyundai Santa Fe автомашины түлхүүрийг гардууллаа.

“Би хүүхэд байхдаа төрийнхөө далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг мөрөөддөг байсан. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд цуцалтгүй хөдөлмөрлөлөө. Жаксылык Ушкемпировын мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна. Хөгжөөн дэмжигчид та бүхэндээ баярлалаа, би та бүхнийхээ дэмжлэгийг үргэлж мэдэрч байсан шүү” гэж Е.Сметов нутгийнхандаа хандан хэлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18