“Фольксваген” түүхэнд анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаана
9 сарын 3. 13:050

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед “Фольксваген” компани 87 жилийн түүхэндээ анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаах эсэхийг хэлэлцэж байна.

Тус компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, дотоодын үйлдвэрүүдээ хаахыг үгүйсгэхгүй хэмээн дурджээ. Тус компанийн “ирээдүйг баталгаажуулах” бусад арга хэмжээнд 1994 оноос хойш үйлдвэрчний эвлэлүүдтэй байгуулсан хөдөлмөр хамгааллын гэрээг цуцлах явдал багтах ажээ.

“Фольксваген” группийн гүйцэтгэх захирал Оливер Блюме хэлэхдээ "Европын автомашины үйлдвэрлэл ихээхэн хүч шаардсан, ноцтой байдалд байна. Эдийн засгийн орчин улам хүндэрч, Европын зах зээлд шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Ялангуяа Герман улс үйлдвэрлэлийн чиглэлээр өрсөлдөх чадвараараа улам бүр хоцорч байна” гэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр 10 тэрбум еврогийн /11.1 тэрбум доллар/ зардлаа танаж эхэлсэн “Фольксваген” хамгийн том зах зээл болох Хятад дахь байр сууриа алдсаар байна. Энэ оны эхний хагаст Хятадад нийлүүлсэн автомашины тоо 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар буурчээ. Мөн үйл ажиллагааны ашиг 11.4 хувиар буурч 10.1 тэрбум евро /11.2 тэрбум доллар/ болжээ. Ийнхүү тоон үзүүлэлтүүд тааруухан байгаа нь тус компани Хятадын цахилгаан автомашины брэндүүд, ялангуяа BYD-д байр сууриа алдсантай холбоотой.

“Бидний үйл ажиллагааны гол чиглэл бол зардлаа бууруулах явдал” гэж О.Блюме өнгөрсөн сард ашиг орлогын талаар танилцуулах үеэрээ хэлээд, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, цалингийн зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдаж байв. “Бид зохион байгуулалттай холбоотой шаардлагатай бүх алхмыг хийсэн. Одоо зардал, зардал бас зардлын тухай асуудал яригдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ

“Фольксваген”-ы зардлаа бууруулах төлөвлөгөө нь гүйцэтгэх менежерүүдийг томилдог компанийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг эзэлдэг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Германы хамгийн хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох IG Metall даваа гарагт компанийн гаргасан алдаа дутагдалд удирдах ажилтнуудыг буруутгаж, ажлын байрыг хадгалахын төлөө тэмцэхээ мэдэгджээ.

“Фольксваген” компани дэлхий даяар 683 мянга орчим ажилчидтай бөгөөд Германд 295 мянга орчим хүн ажилладаг ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18