Adidas бренд Reebok-ийг заржээ
2021, 8 сарын 13. 17:020

2006 онд Adidas Nike брендтэй өрсөлдөх өрсөлдөөндөө нэмэр болгох үүднээс Reebok-ийг 3.6 тэрбумаар худалдан авч байсан ч Reebok бренд зах зээлд тааруухан үзүүлэлт үзүүлж, улмаар хөрөнгө оруулагчид тус брендийг эргүүлэн зарахыг шаардсаар байсан юм. Тийнхүү тэдний шаардлага энэ онд биелж, Adidas Reebok-ийг 2.1 тэрбум еврогоор зарах болжээ.

Reebok-ийг худалдан авсан компанийн мэдэгдэж байгаагаар тус компани Reebok-ийн удирдлагыг Бостонд үлдээх бөгөөд үйл ажиллагаа нь Хойд Америк, Латин Америк, Ази-Номхон далайн бүс, Европ, ОХУ-д хэвээр үргэлжлэх гэнэ.

 

Өнгөрөгч 11 жилийн хугацаанд тус компани нийт 30 гаруй дампуурсан брендийг худалдан авсан бөгөөд тэдгээрийн дунд Forever 21, Aéropostale, Sports Illustrated magazine зэрэг алдартай брендүүд ч багтжээ.

Тэгвэл компанийн захирал, үүсгэн байгуулагч Жэйми Солтер “Бид олон жилийн турш Reebok-ийг хараандаа аваад байсан юм. Эцэст нь энэ алдартай брендийг эгнээндээ нэгтгэх болсондоо баяртай байна. Бид Reebok-ийн бүрэн бүтэн байдал, шинэчлэлт, үнэ цэнийг хадгалж явах үүрэг хүлээсэн” гэдгийг хэлжээ.

Adidas брендийн хувьд энэ худалдаа нь компанийн орлого, зарлага, санхүүд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд Reebok-ийг зарсан дүн хувьцаа эзэмшигчдэд ногдох гэнэ.

 

Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04