
Энэ сарын сүүл буюу арваннэгдүгээр сарын гучны өдрөөс цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Tesla компани Cybertruck автомашиныхаа анхны захиалагч нарт тус футуристик загварын автомашинаа нийлүүлж эхлэх билээ. Тэгвэл тус автомашиныг захиалагч нарт нийлүүлэх хугацаа дөхөхтэй зэрэгцэн Tesla компаниас хэрэглэгч нартаа нэгэн анхааруулгыг хүргэжээ.
Энэ нь юу вэ гэвэл, захиалагчид Tesla-ийн зөвшөөрөлгүйгээр тус автомашиныг хүлээн авсан эхний жилдээ дамлан худалдаалж болохгүй юм. Хэрэв захиалагчид автомашиныг худалдаалахыг хүсвэл тэд Tesla компаниас зөвшөөрөл авах эсхүл ашиглалтын зардлыг хасуулан тэдэнд эргүүлэн худалдаалах боломжтой гэнэ. Үүнийг тэд өөрсдийн “Моторт хөлөг захиалах гэрээ”-д тусгасан байна. Гэрээнд тэд саяхан нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ юм.
Тийнхүү гэрээнд заасан дагуу хэрэглэгч автомашинаа хүлээн авснаас хойш нэг жилийн дотор тухайн автомашинаа Tesla компанийн зөвшөөрөлгүй худалдаалахаар завдвал тэд захиалагчаас 50,000 хүртэлх ам.долларыг нэхэмжлэх гэнэ.
Эх сурвалж: Engadget
Ангараг дээр л баймаар машин байна