БНХАУ ахмадуудад зориулсан гэрээр асрах үйлчилгээг өргөжүүлнэ
2021, 8 сарын 27. 12:220

Жао Хонг бол БНХАУ-ын Хэбэй мужийн хойд хэсэгт байрлалтай Ченде хотын оршин суугч. Тэрээр тархины цусан харвалт өгч байсан учраас биеэ дааж, бусдын тусламжгүйгээр өөртөө анхаарал халамж тавиад байж чаддаггүй юм. Тэр ганц охинтой хэдий ч охин нь ажлаа хийх шаардлагатай учир ахмадуудад зориулсан гэрээр асрах үйлчилгээг авдаг.

Тус үйлчилгээг авахаас өмнө түүний охин өдөрт гурван хоол бэлтгэж, хийчхээд хөргөгчид хадгалчихдаг байжээ. Настан Жао харин хөргөгчид удсан хоолыг өөртөө бэлдэн зооглоно.

Тийнхүү охин нь түүнд хангалттай анхаарал халамж тавьж, түүнийг асарч чадахгүй тул хотын удирдлагаас үнэ төлбөргүй, гэрээр асрах үйлчилгээг санал болгосон байна.

Ахмадуудыг гэрээр асрах үйлчилгээ үзүүлдэг төвийн ажилчид заримдаа Жаог гэртээ ганцаараа байхад нь ирж, хоол хийж өгчхөөд явдаг юм. Жаогийн хэлж байгаагаар, “Тэд үнэхээр итгэл даасан бас халамжтай. Тэдний ажилчид манайд ирээд надад шинэхэн банш хийж өгчхөөд явдаг. Би тэдний тусламжид маш их талархаж байна” гэжээ.

Xi inspects northern Chinese city of Chengde - Xinhua

Энэ долоо хоногийн даваагаас мягмар гарагт ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичиг, Цэргийн төв комиссын дарга нарын хамтаар тус төвд зочлоод байсан юм. Тэр үеэр Ши Жиньпин настангуудыг аз жаргалтай амьдралаар хангах нь Намын хороо, засгийн газар гээд бүх шатны байгууллагын гол үүрэг гэдгийг хэлж, гэрээр асрах үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүх төрлийн асрамжийн үйлчилгээг өргөжүүлж, хөгжүүлэх арга хэмжээг авахыг үүрэг болгожээ.

Ерөнхийлөгчийн зочилсон тус төв л гэхэд 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 60-аас дээш насныхныг асрах, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг үзүүлдэг юм. Харин засгийн газрын зүгээс тэдний үйлчилгээ үзүүлсэн хүн тус бүрт 718 Юань олгодог ажээ. Ажилчдын хувьд нийт 1 сувилагч, 12 бүтэн цагийн ажилчидтай. Сайн дураар ажилладаг нийт 230 ажилтантайгаас 48 нь 60-аас дээш насныхан байдаг гэнэ. Эмчийн үзлэг хийх шаардлага гарах аваас гэрээт эмнэлгүүдтэй холбогддог байна.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20