Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
5 сарын 8. 12:270

Инфляцид нэрвэгдсэн Аргентин улс мягмар гарагт 11 доллартай тэнцэхүйц ханштай 10 мянган песогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Энэ нь өмнөх хамгийн том дэвсгэрт болох 2000 песогийнхоос тав дахин өндөр мөнгөн дүнтэй юм.

Хүмүүс бэлэн мөнгийг бага хэмжээгээр авч явах боломжийг бүрдүүлэх энэхүү шинэ дэвсгэртийг мягмар гаргаас эхлэн банкууд, АТМ машинуудаас авах боломжтой гэж Өмнөд Америкийн тус улсын Төв банкнаас мэдэгджээ.

Аргентин улсад хүн амын тал хувь нь ядууралд өртөж, жилийн инфляц 290 хувьд хүрч, эдийн засгийн хурц хямралын ирмэг дээр ирээд байгаа юм. Нөхцөл байдал өөрчлөгдөх шинж ажиглагдахгүй байгаа тул энэ оны сүүлээр 20 мянган песогийн мөнгөн дэвсгэрт гаргана гэж Төв банк мэдэгдсэн байна.

2000 песогийн мөнгөн дэвсгэртийг ердөө жилийн өмнө гаргаж эхэлсэн нь тухайн үеийн хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 1000 песогийн мөнгөн тэмдэгтээс хоёр дахин өндөр мөнгөн дүнтэй байжээ. Харин өнөөдөр дундаж зэрэглэлийн зоогийн газарт оройн хоол идэхэд 15 ширхэг ийм дэвсгэрт хэрэгтэй болоод байна.

1980-аад онд 1 сая песогийн мөнгөн дэвсгэртийг гаргаж байсан Аргентинд том дүнтэй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах нь гайхах зүйл биш ажээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21