“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
5 сарын 8. 12:220

Германы Дортмунд хотын хөл бөмбөгийн “Боруссиа” баг Францын “Пари Сен Жермен”-ийг талбай дээр нь хожсоноор Аваргуудын лигийн финалын тоглолтод шалгарлаа.

Парис хотод болсон тоглолтод зочин багийн хөлбөмбөгчид талбайн эздийг 1:0 харьцаагаар ялснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шувтаргын тоглолтод оролцох эрхтэй болсон байна. “Боруссиа”-гийн хамгаалагч Матс Хуммельс тоглолтын 50 дахь минутанд цорын ганц гоолыг оруулжээ.

Өмнө нь 5 дугаар сарын 1-нд Дортмунд хотод болсон эхний тоглолтод талбайн эзэд мөн 1:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Ташрамд дурдахад, Парисын клубын хөлбөмбөгчид Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтуудад шинэ өвөрмөц дээд амжилт тогтоож, нэг тоглолтын явцад хаалганы шонг дунджаар 4 удаа онож, дунджаар 30 удаагийн цохилт нь бүтэлгүйтжээ.

Өнөөдөр болох хоёр дахь хагас шигшээ тоглолтод Мюнхений “Бавариа” баг “Реал”-тай Мадрид хотноо тоглох бөгөөд эхний тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм.

Харин Аваргуудын лигийн финалын тоглолт 6 дугаар сарын 1-ний өдөр Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнө нь “Боруссиа” багийн хөлбөмбөгчид 1997 онд Италийн “Ювентус”-ыг ялснаар Аваргуудын лигийн цомыг өргөж байсан бол 2013 оны финалд “Бавариа”-д ялагдаж байжээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21