Nike бренд ажилчдаа сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахыг хүсэж, долоо хоногийн амралт олгожээ
2021, 8 сарын 31. 12:170

АНУ-ын Орегонд байрлах Nike брендийн төв байр ирэх сард оффис цуглахтай холбогдуулан ажилчдаа сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахыг хүсэж, долоо хоногийн амралт олгожээ.

Улмаар энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн баасан гараг хүртэл тус компани үйл ажиллагаагаа түр зогсоож, хүнд хэцүү нэг жилийг давсныг тохиолдуулан ажилчдаа долоо хоног амраах болсон байна.

Тус компанийн судалгааны албаны дарга Мэтт Марраззо гийн ажилчдадаа илгээсэн зурваст “Энэ цагийг ашиглан алжаалаа тайлж, стрессээс ангижирч, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй” хэмээн захижээ.

Ажилчдын дунд явуулсан судалгаагаар ажлаасаа стресстэх, залхах хандлага өндөр үзүүлэлттэй гарсан нь тус шийдвэрийг гаргах нэгэн шалтгаан болсон байна. Nike брендийн энэ шийдвэр Bumble, LinkedIn зэрэг аппликейшний жишгээр хэрэгжжээ.

Түүнчлэн Мэтт Марраззогийн хэлснээр “Энэ нь ердийн нэг амралт бус харин ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндийг нэгт тавьсан ч ажлаа өндөр гүйцэтгэлтэй хийж болдог гэдгийг харуулах юм” хэмээсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35