АНУ: Орегон мужид 14-15 насныхан хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх эрхтэй болжээ
2021, 9 сарын 2. 10:330

АНУ-ын Орегон мужид үйл ажиллагаа явуулдаг МакДоналдс түргэн хоолны салбар ажиллах хүн хүчний хомстолд орсон тул ажлын байраа 14-15 насныханд нээлттэй болгожээ. Тэд салбарынхаа урд асар том сурталчилгааны хуудас өлгөсөн нь “14-15 насныхныг ажилд авч байна” гэж бичсэн байна.

Image

Тухайн рестораны үйл ажиллагааг хариуцсан Хэдер Коулманы хэлж байгаагаар өмнө нь ажилд хүн авахад бэрхшээл тулгардаг байсан ч энэ удаагийнх шиг нөхцөл байдал хэзээ ч үүсэж байгаагүй гэнэ. Мөн ажилчдынхаа цагийн хөлсийг 15 ам.доллар болгож нэмсэн ч ажилд орох хүн олдохгүй байсан гэжээ.

Сурталчилгааны хуудсыг өлгөснөөс хойш 2 долоо хоногийн хугацаанд нийт 25 ажил горилогч тэдэнд хандсан болохыг ч тэр хэлсэн юм.

Улмаар Орегон мужид 14-15 насныхан хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх эрхтэй болж байгаа ажээ. Гэвч төдий насны хүүхдүүд ихэвчлэн сургуулийн сурагч байх тул ажлын цаг нь хичээлийн цагтай давхцах ёсгүй бөгөөд хичээлтэй өдөр 3-аас дээш цаг ажиллаж болохгүй гэнэ. Түүнчлэн Хөдөлмөр, үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж байгаагаар хичээлгүй өдөр ч 8-аас дээш цаг ажиллаж болохгүй юм.

АНУ өнгөрөгч долдугаар сард нийт 943000 хүнийг ажлын байраар хангасан нь тооцоолсноос ч илүү өндөр үзүүлэлт болсон бөгөөд үүний үр дүнд өнгөрсөн сарын байдлаар ажилгүйдэл 5.4 хувь хүртэл буурсан байна. Гэвч ажилгүй иргэдийн тоо 8.7 саяд хүрч байгаа нь 2020 оны хоёрдугаар сартай харьцуулахад даруй 2 саяар их байгаа юм.

Эдийн засагч нарын хэлж байгаагаар хүмүүс хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан нь коронавирусээр халдварлахаас айсан, сургууль цэцэрлэг ажиллахгүй байхад хүүхдүүдээ харж хандах шаардлага гарсан, мөн холбооноос цар тахлын эсрэг арга хэмжээ болгож ажилгүйдлийн тэтгэмжийг нэмсэнтэй холбоотой гэж үзэж байгаа гэнэ.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35