Амазон АНУ-д ажилладаг бүх цагийн ажилтныхаа сургалтын төлбөрийг 100% даахаар болжээ
2021, 9 сарын 10. 10:430

Амазон компанийн зүгээс пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд тус компани АНУ-д ажилладаг 750 мянган цагийн ажилтныхаа коллежийн төлбөрийг даахаар болжээ.

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Амазон 90-ээс дээш хоног ажиллаж байгаа цагийн ажилчдынхаа коллежийн төлбөр, хураамж, хичээлд шаардлагатай ном товхимлын төлбөрийг даах тухай ярьж байсан бөгөөд ажилчдынхаа хүрээнд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох хөтөлбөр, ерөнхий боловсролын түвшин тодорхойлох тест, англи хэлийг хоёрдогч хэлээр эзэмшигчийн хэлний түвшин тодорхойлох тестийн төлбөрийг даахаар болсон байна.

АНУ-д хөдөлмөрийн зах зээл хүнд нөхцөлд байгаагаас үүдэн томоохон байгууллагууд энэ мэт арга хэмжээг ихээр авч байгаа бөгөөд Амазон компани ч үүнд нэгдэж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл улам өрсөлдөөнтэй болохын хэрээр Амазон дээрх жишгээр урамшууллын бодлогоо өргөжүүлж байгаагийн нэгэн жишээ нь дээрх бөгөөд улмаар АНУ-ын зарим мужид, Амазон компанид ажилд орсон хүмүүст 3 мянган хүртэлх ам.долларын урамшуулал ч санал болгож байгаа ажээ.

Амазоны Санхүүгийн албаны дарга Брайан Олсавскийгийн хэлж байгаагаар, “Бид ажилчдаа жинхлэх, тэдэнд урамшуулал олгох тал дээр ихээхэн мөнгө зарцуулж байгаа. Хэдий бид хүний нөөцийн хувьд чамлахааргүй түвшинд байгаа ч энэ нь огт зардалгүйгээр бий болчихсон юм биш. Хөдөлмөрийн зах зээл маш өрсөлдөөнтэй байна шүү дээ” гэсэн юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35