Герман улс дах дүрвэгчдийн хуаранд нэг сарын дотор 2000 афган эмэгтэй жирэмсэн болжээ
2021, 9 сарын 26. 23:040

АНУ-ын Европ дахь хамгийн том цэргийн бааз болох Рамштейн агаарын баазад одоогоор Афганистанаас дүрвэгчдийн хуаранг байгуулаад байгаа билээ. Гэвч өнгөрөгч нэг сарын хугацаанд уг баазад 2000 орчим эмэгтэйчүүд шинээр жирэмсэлсний улмаас эмнэлгийн тоног төхөөрөмжийн хомсдол үүсч хуарангийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна гэж гадаадын хэвлэл мэдээллийн сувгууд мэдээлжээ.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр CNN сувгийн мэдээлснээр, "Германы Рамштейн агаарын бааз дах дүрвэгчдийн хуаранд өдгөө 10,000 орчим афганчууд түр орогнож байгаа ба тэдний 3000 орчим нь эмэгтэйчүүд байгаа аж. Гэтэл эдгээр эмэгтэйчүүдийн гуравны хоёр орчим нь жирэмсэн болсон.” тухай тус мэдээнд онцолжээ.

Үүнээс үүдэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон хэрэгцээт бүтээгдэхүүний хангамжийн тал дээр хомсдол үүсэн, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болжээ. Учир нь эдгээр дүрвэгчдийг тус хуаранд түр оршин суух хугацааг сунгасантай холбоотой төдийгүй, нэлээдгүй тооны хүүхэд шинээр мэндэлсэнтэй холбоотой аж. Тус хуарангийн майхнуудын гуравны хоёр нь л халаалтын төхөөрөмжөөр тоноглогдсон ба халаалтгүй майханд байрлаж буй жирэмсэн ээж нар болон дөнгөж нярайлсан ээж, нярай хүүхдүүд хүйтэн цаг агаартай нүүр тулахаас өөр аргагүй байдалд ороод байгаа юм. "Тус бааз нь АНУ-ын Европ дахь хамгийн том баазуудын нэг боловч олон хүнийг нэг дор багтаахаар зохион бүтээгдээгүй.” гэж албаны хүн CNN сувагт онцолжээ.

АНУ-ын арми өнгөрсөн сарын 31-ний өдрийг хүртэл Афганистаны Кабул олон улсын нисэх онгоцны буудлаас 124,000 афганчуудыг нүүлгэн шилжүүлсэн юм. Гэвч АНУ-д очсон зарим Афган дүрвэгчид улаанбурхан өвчнөөр өвчилснөөс үүдэн тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн зүгээс дүрвэгчдийг 21 хоногийн турш хил нэвтрэхийг хориглоод байгаа аж. Уг хориг арга хэмжээ 10-р сарын 9 хүртэл үргэлжлэх гэнэ. Герман дах Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх салбарын албаны хүн “Хэрэв вакцинд хамрагдсан тохиолдолд АНУ руу нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх боломжтой юм хэмээн зөвлөсөн.” боловч тус байгууллагын төв уг саналыг хүлээж аваагүй байна. АНУ дахь Германы ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "Дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа удахгүй дахин эхэлнэ гэдэгт бид итгэлтэй байна." гэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35