Улаан Загалмай: Газын зурвас дахь эмнэлгүүд морг болж хувирах эрсдэлтэй байна
2023, 10 сарын 12. 21:300

Пүрэв гарагт Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгээс Газын зурвас дахь нөхцөл байдлын хүрээнд мэдэгдэл хийжээ.

Тэдний мэдэгдсэнээр Газын зурвас дахь эмнэлгүүдэд тог цахилгаан байхгүйгээс болж эмнэлгийн байгууламжууд морг болж хувирах эрсдэлтэй байна гэсэн юм. Учир нь бямба гарагт Палестины исламист Хамас бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийснээс болж Газын зурвас дахь эмнэлгүүдийн ачаалал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн ч тог цахилгаан үгүй болбоос гэмтэж бэртсэн, шархадсан өвчтөнүүдийг эмчлэх боломж хомсдож, дөнгөж төрсөн хүүхдүүдийг инкубаторт хийх боломжгүй болж, хүчилтөрөгчийн аппаратаас хамааралтай өвчтөнүүд хүчилтөрөгчгүй болж, бөөрний диализ зогсон рентген зураг авах боломжгүй болох юм.

Улаан Загалмайгаас анхааруулснаар Газын зурвас дахь цорын ганц цахилгаан станц лхагва гарагт шатахуунгүй болсон бөгөөд нөөц генераторууд ажиллагаанаас гарахад ердөө хэдхэн цаг үлдсэн гэнэ.

Харамсалтай нь Израилийн талаас Хамас бүлэглэл тэдний 150 орчим барьцааны хүнийг суллахгүй болбоос тэд Газын зурвас руу тог цахилгаан гэх мэт үндсэн хэрэглээний нөөц, хүмүүнлэгийн тусламжуудыг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35