Чили улсад ойн түймрийн улмаас олон хүн амиа алдлаа
2 сарын 5. 10:500

Чилийн Вальпараисо мужид гарсан ойн түймрийн улмаас 99 хүн амиа алдсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич онц байдал зарлаж, үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахын тулд “шаардлагатай бүх нөөцийг” ашиглах боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Чилийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн ойн түймэр энэ болж байна. Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн ихэнх нь зуны амралтыг тохиолдуулан далайн эргийн бүсийг зорьсон байжээ.

Вальпараисод эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүйтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус яам яаралтай мэс заслыг түр зогсоож, хээрийн түр эмнэлгүүдийг байгуулахыг зөвшөөрсөн байна.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд үүсэх ачааллыг багасгахад туслах зорилгоор сургуулиа төгсөх гэж буй анагаахын оюутнуудыг ажиллуулна гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.

Аврах албаныхан гамшигт хамгийн их нэрвэгдсэн газруудад хүрч очихоор хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Дотоод хэргийн сайд Каролина Тоха ойрын хэдэн цагт амь эрсэдсэн хүний тоо “илүү өндөр тоонд хүрч магадгүй” гэж мэдээлжээ.

Чилийн Засгийн газар түймэрт нэрвэгдсэн бүс нутаг руу зорчихгүй байхыг ард иргэддээ уриалаад байна. Орон сууцны асуудал эрхэлсэн яамны мэдээлснээр, 3000-6000 байшин барилга түймэрт өртжээ.

Бямба гарагт Вина-дель Мар, Лимаче, Кильпуэ, Вилла-Алемана зэрэг хотуудад хөл хорио тогтоосон байна. Г.Боричийн хэлснээр, хөл хорио тогтоосон нь зам талбайг чөлөөлж, яаралтай тусламжийн машинуудыг гамшигт өртсөн газруудад хүрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажээ.

Ням гаргийн байдлаар 1400 орчим гал сөнөөгчийг дайчлаад байна гэж Дотоод хэргийн сайд мэдээлжээ. Онцгой байдлын албаныхнаас гадна мөн цэргийн алба хаагчдыг дайчилсан байна. Одоогоор түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Чилийн нийслэл Сантьяго хотоос 116 км зайд орших далайн эргийн Вальпараисо хот нь зуны улиралд олон жуулчин татдаг. Өнгөрсөн онд Вальпараисогоос өмнө зүгт орших Биобио, Юбле мужуудад мөн ой хээрийн түймэр гарч, олон хүн амиа алдсан байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35