Их Британи: Шатахуун авах гэсэн машинууд станцууд дээр урт дараалал үүсгэжээ
2021, 9 сарын 27. 12:100

Их Британи улсад Ковид-19 өвчний тархалт удаан үргэлжилж буйтай холбоoтойгоор энэ удаад шатахуун түгээх станцуудыг тойрсон асуудал үүсчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Британийн хамгийн том газрын тосны компани зарим шатахуун түгээх станцуудаа түр хаах болсноо зарлахад Их Британи даяар бензин авах гэсэн машинууд станцууд дээр урт дараалал үүсгэж хурдны зам руу хүртэл гарч дугаарласан зогссон талаар Британийн BBC суваг мэдээлжээ.

 

 

Уг асуудал үүсэх болсон гол шалтгаан нь Ковид-19 өвчний дэгдэлтийн улмаас шатахуун түгээх станцуудын агуулах танкийг дүүргэдэг том оврын ачааны машины жолооч нарын тоо цөөрснөөс үүдэлтэй аж. Европын холбоогоор дамжуулан гадны орнуудаас ажиллах хүч авдаг байсан Их Британи улс тус холбооноос гарсны дараа сүүлийн үед ажиллах хүчний хомсдолд ихээр нэрвэгдээд байгаа юм.

Эцэст нь тус улсын засгийн газрын зүгээс зул сарын баяр хүртэл супермаркет, шатахуун түгээх станцуудад үүссэн логистикийн хямралыг шийдвэрлэхийн тулд ачааны машины жолооч нар болон тахианы махны аж ахуйн салбарт ажилладаг 10,000 орчим хүмүүст түр виз олгох болсноор байдал арай дээрдэж байгаа гэнэ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35