АНУ: Ерөнхийлөгч Жо Байден вакцины гурав дахь тунд хамрагдлаа
2021, 9 сарын 28. 9:490

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс эрсдэлт бүлгийн ахмад настнуудад Файзер вакциныг гурав дахь тунгаар хийх болно гэж мэдэгдээд удаагүй байхад ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт Цагаан ордонд гурав дахь тунгаа хийлгэжээ.

Вакцин хийлгэсний дараа тэрээр Цагаан ордонд хэвлэлийнхэнд хандан тов яриа хийсэн бөгөөд яриандаа тэрээр, “гуравдагч тунг хийлгэх нь чухал гэхдээ илүү олон хүнийг вакцинд хамруулах нь бүр ч чухал байна” хэмээсэн байна.

Мөн түүний хэлж байгаагаар америкчуудын ердөө 23 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан нь улс орон даяар ноцтой хохирол дагуулж байна гэсэн юм.

Өдгөө 78 настай ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сард Файзер вакциныг хоёрдугаар тунгаар хийлгэж байсан бөгөөд түүний вакцинаа хийлгэж буй үйл явцыг зурагтаар дамжуулж байжээ.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан шинэ журамд 65-аас дээш насныханд хоёрдугаар тунгаа хийлгээд 6 сарын хугацаа өнгөрсөн бол гуравдагч тунг хийхээр заасан юм.

Хэвлэлийнхэнд хандсан яриандаа тэрээр, “Би хэдийгээр 78 настай харагддаггүйгээ мэдэх ч аль хэдийн 65 хол давчихсан хүн шүү дээ. Тиймээс л би өнөөдөр гурав дахь тундаа хамрагдаж байна” гэжээ.

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден ч мөн даваа гарагт гурав дахь тунгаа хийлгэсэн байна.


Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04