Зургийн жааз, ханын цаас, буйдангийн хөөсөнцөр иддэг бяцхан охин юуны учир ингэдэг вэ?
3 сарын 22. 4:220

Анагаахын шинжлэх ухаанд пика хэмээн нэрлэгддэг хооллох эмгэгийн улмаас гипс, хөөсөнцөр, хөвөн, даавуу гэх мэт хүнсний бус элдэв бүтээгдэхүүн иддэг 3 настай Их Британи охины түүхийг та бүхэнд хүргэж байна. Орон нутгийн цагаар 18-ны өдөр Америкийн өдөр тутмын New York Post сонин пика эмгэгтэй бяцхан охин Винтерийн түүхийг нийтэлжээ. Пика эмгэгтэй хүн хоол хүнснээс илүү шороо, хог хаягдал, цаас, үс зэргийг зогсоо зайгүй иддэг аж.

Винтер 13 сар хүртлээ мөлхөж, хөлд орж, авиа гаргаж, үг хэлэх зэргээр бусад хүүхдүүдийн адил өсөж торнисон байна. Тэр гарт таарсан зүйлсээ амандаа хийдэг байсан ч энэ үедээ бүх хүүхдүүд л бүхнийг амаараа мэдэрдэг хэмээн бодсон Винтерийн ээж асуудал гэж хараагүй аж. Удалгүй охин гэнэт ярихаа больж, хэвийн бус хооллох зуршил нь эхэлжээ. Улмаар Винтер пика буюу хооллох эмгэгтэй гэж оношлогдсон бөгөөд нэмэлт шинжилгээ хийлгэсний дараа бүр аутизмтай болох нь илэрчээ. Улмаар Винтер ханын цаас, буйдангийн хөөсөнцөр, тоглоомныхоо утас болон даавуу, ургамал, лааны лав гэх мэт санаанд оромгүй зүйлсийг идэж эхлэв. Хамгийн аймшигтай нь тэр зургийн жаазыг эвдэж, шил идэх гэж оролдсон удаатай гэв.

Винтерийн ээж Ахерн хэлэхдээ “Уг эмгэг нь аутизмтай хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолддог. Тэд ямар ч аргаар хамаагүй идэж болохгүй зүйлсийг идэх учраа олдог” гэжээ. Ээж нь охиныхоо олон талын мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор янз бүрийн тоглоом, пика эмгэгтэй хүмүүст тусгайлан зориулсан зажилдаг зүүлт зэргийг хүртэл охиндоо авчээ. Ахерн бүсгүй “Харамсалтай нь эмч бидэнд хийж чадах зүйл бараг байхгүй гэж хэлсэн. Охин минь том болох тусам энэ эмгэг бага багаар дээрдэнэ гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Пика бол бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог эмгэг юм. Энэ нь ихэвчлэн 1-2 насныханд илэрч, сургуульд орох насанд хүрэхэд аажмаар арилдаг аж. Түүнчлэн наснаасаа хамаараад иддэг зүйлс нь өөрчлөгддөг байна. Балчир хүүхдүүд будаг, гипс, үс, утас, даавууны өөдөс иддэг бол арай том хүүхдүүд мал, амьтны ялгадас , элс, шавж, навч, хайрга зэргийг иддэг аж.

Ядуурал, хүчирхийлэл, эцэг эхийн сэтгэлзүйн эмгэг, хөгжлийн хоцрогдол, гэр бүлийн зөрчилдөөн зэрэг нь пика үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрэв таны хүүхдэд пика өвчний шинж тэмдэг илэрвэл аль болох хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Пикаг эмчлэхдээ нам даралтын цахилгаан эмчилгээнээс гадна тааламжгүй дуу чимээ, үнэр зэргийн тусламжтайгаар хийдэг жигшүүлэх арга, зан төлвийг төлөвшүүлэх арга болон бусад заслын аргуудыг ашигладаг байна.

Хар тугалганы хордлого хавсарсан үед эмийн эмчилгээ хийхээс гадна төмөр, цайрын дутагдлыг нөхснөөр пика арилах тохиолдол ч байдаг аж. Тухайн хүүхэд хэт их стресст орсны улмаас уг эмгэг илэрсэн тохиолдолд стресс үүсгэгч хүчин зүйлсийг бодитоор үнэлж, гэр бүлийнхэнд нь зөвөлгөө өгч, зан үйлийн болоэ хүрээлэн буй орчны эмчилгээг мөн хийдэг.

Эцэст нь пикагийн шинж тэмдгийг зөвхөн эмчлэх нь хангалтгүй бөгөөд үүнээс үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлэх зайлшгүй шаардлага тулгарна. Тухайлбал цаас, хөөсөнцөр, үс зэрэг биед үл шингэх эд зүйлсийг ихээр идэх нь шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна гэдэсний түгжрэл, шүдний гэмтэл, гэдэсний халдварт өвчин, төмрийн дутагдал, хар тугалгын хордлого зэрэг аюулыг дагуулах нь элбэг байдаг аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
1
3
23
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35