Москва хот дэлхийн шилдэг 100 хотын дөрөвдүгээрт бичигдлээ
2021, 9 сарын 29. 18:110

Мягмар гарагт Москва хотын дарга Наталия Сергунинагийн мэдээлснээр Москва хот дэлхийн шилдэг 100 хотын дөрөвдүгээрт бичигджээ. Тус жагсаалтыг Ресонанс Консалтинси гэх газраас тухайн хотын аялал жуулчлал, амьдрах нөхцөл, ажиллах болоод бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл зэрэгт тулгуурлан гаргадаг байна.

Тэгвэл жагсаалтын нэгдүгээр байранд Лондон, хоёрдугаарт Парис, гуравдугаарт Нью Йорк хот бичигдсэн бол Москва хотын араас АНЭУ-ын нийслэл Дубай хот удаалжээ.

Наталия Сергунинагийн хэлснээр, “Өнгөрсөн жилийн адилаар бид дэлхийн шилдэг зуун хотын жагсаалтад дөрөвдүгээр байраа хадгалж чадлаа. Энэхүү жагсаалт хотуудыг маш өргөн хүрээнд авч үзэн, шалгаруулж, жагсаадаг. Олон улсын мэргэжилтнүүд тухайн хотын дан ганц эдийн засгийн үр өгөөжтэй байдал, соёлын салбаруудыг бус харин хөгжил дэвшлийг нь ч харж үзэн, үнэлгээ хийдэг. Үүнд бид Токио, Барселеон зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ялж, өөрсдийн байраа хадгалж үлдэж чадлаа” хэмээсэн юм.

Жагсаалтыг гаргагч мэргэжилтнүүд хотуудыг нийт 24 шалгуураар дүгнэдэг бөгөөд тэдгээр шалгуур нь 6 дэд сэдэвт хуваагддаг байна. Тэдгээрт орчин нөхцөл, хүмүүс, эдийн засгийн хөгжил, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин, хөгжил дэвшил болоод үйлдвэрлэл багтдаг ажээ.

Улмаар Москва хотын хувьд үйлдвэрлэлийн ангилалд тэргүүн байранд бичигдсэн бол орчин нөхцөлийн хүрээнд хоёрдугаар байранд бичигдсэн байна.

Түүнчлэн Москва хот эдийн засгийн хөгжлийн хүрээнд өнгөрөгч онтой харьцуулахад 64 дүгээр байрнаас 25 дугаар байрт бичигдэж, үсрэнгүй дэвшил үзүүлж чаджээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35