Оросууд сансарт кино зураг авалт хийхээр явлаа
2021, 10 сарын 5. 18:050

Союз МС-19 хөлгийг тааварлах Союз-2.1а пуужин хөөргөх төхөөрөмж өнөөдөр Байконурын космодромоос сансарт хөөрлөө.

Хөлөг нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд Роскосмосын сансрын нисгэгч Антон Шкаплеров, жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар явсан байна. Тийнхүү тэд хүн төрөлхтний хувьд сансарт зураг авалт хийсэн анхны кино баг болох ажээ.

Нислэг 3 цаг 17 минутын хугацаанд үргэлжлэх бөгөөд Москвагийн цагаар 15:12 минутад Рассвет модульд залгагдах гэнэ.

Арын албанд тэднийг Роскосмосын сансрын нисгэгч Олег Артемьев, жүжигчин Алена Мордовина, зураглаач Алексей Дудин нар дагалдах юм.

Киноны тухайд сансрын нисгэгчийн амийг аврахаар орбит руу нисэх эмч эмэгтэйн талаар өгүүлэх ажээ. Улмаар кино баг нийт 35-40 минутын кино дүрсийг бичих ёстой гэнэ. Кино багийнхан сансарт 12 хоногийг өнгөрүүлэх бөгөөд энэ сарын 17-ны өдөр сансрын нисгэгч Олег Новицкийтэй хамтаар эх дэлхийд газардах юм. Олег Новицкий нь өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш сансарт үүрэг гүйцэтгэсэн ба тийнхүү 17-ны өдөр буцаж ирэхээр төлөвлөгджээ. Харин Антон Шкаплеровын хувьд сансарт үлдэж, 6 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэх юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35