ОХУ-ын бие даан хөөргөсөн станц сарны тойрог замд амжилттай оржээ
2023, 8 сарын 17. 10:120

ОХУ-ын хөөргөсөн нисгэгчгүй станц сарны тойрог замд амжилттай оржээ.

ТАСС агентлагийн орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын сансар судлалын агентлаг болох Роскосмос сарыг судлах “Луна-25" станцын систем хэвийн ажиллаж, холболт тогтвортой байгаа талаар мэдэгдэв.

“Луна-25” станц нь сарыг 5 хоногийн туршид тойрч, энэ сарын 21-нд сарны өмнөд туйлд газардах оролдлого хийх юм.

Үйл явдлыг эргэн сануулахад өнгөрөгч 11-ний өдөр Восточный сансрын баазаас “Союз" пуужингаар "Луна-25" станцыг хөөргөсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тус станц нь саран дээр нэг жил орчим ажиллах ба хөрсний дээж цуглуулан шинжилж, сарны дотоод бүтэц, нөөцийг судлах юм. "Луна-25" станц нь газардах пуужин, түлшний сав, нарны зай хураагуур, компьютер, сарны дээж цуглуулах чадвартай робот гар, дээжийг шинжлэх төхөөрөмж зэргээс бүрдэж буй аж.

Энэ нь ОХУ-ын 1976 оноос хойш буюу сүүлийн 47 жилийн хугацаанд хийж буй анхны сансар судлалын томоохон бие даасан төсөл болж буйгаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Роскосмос агентлагийн хувьд Европын сансар судлалын агентлагтай “Луна-25”, “Луна-26, Луна-27, “Eксомас ровер” зэрэг төслүүд дээр хамтран ажиллахаар төлөвлөж байсан ч Украинд халдан довтолсонтой холбоотойгоор эдгээр төслүүдийг түр зогсоогоод байгаа билээ.

Түүнчлэн Энэтхэг улс өнгөрсөн сарын 14-ний өдөр сарыг судлах “Чандраян-3" хөлгийг мөн хөөргөөд байгаа ба Оросын "Луна-25"-тай зэрэгцэн сарны өмнөд туйлд газардах магадлал өндөр байна гэж Ройтерс агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Азаар тус хоёр станцын буух цэг нь өөр учраас бие биедээ асуудал үүсгэх магадлал бага аж.

Энэтхэг улс 2019 оны есдүгээр сард "Чандраян-2" станцыг хөөргөж, сарны тойрог замд амжилттай нэвтэрсэн ч холбоо тасарсны улмаас саран дээр газардаж чадаагүй юм.

Улс орнууд ийнхүү сарны өмнөд туйлд анхаарлаа хандуулж байгаагийн шалтгаан нь 2008 онд Энэтхэгийн сарыг тойрон эргэдэг анхны хөлөг болох "Чандраян-1"-ийн гэрэл зургуудаас ус, мөсний давхарга байх магадлал илэрсэнтэй холбоотой билээ.

Хэрэв сарны гадаргуу дээр үнэхээр ус байгаа бол хүн суурьших, эсвэл Ангараг гарагийг судлах судалгааны бааз байгуулах боломж бүрдэх юм.

Тэрчлэн АНУ-ын сансар судлалын агентлаг болох НАСА-гийн зүгээс сарыг судлах хүнтэй “Artemis 3” төслөө 2025 он гэхэд гүйцэлдүүлэхээр өдгөө бэлтгэл ажлаа хангасаар байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01