Шинэ Зеланд улс хатуу хөл хорио тогтоосноор коронавирусээс ангижирдаггүй болохыг хүлээн зөвшөөрчээ
2021, 10 сарын 5. 19:211

Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Жасинда Эрдерн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ хатуу хөл хорио тогтоосноор коронавирусээс ангижирдаггүй болохыг хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр Окленд мужийн хөл хориог цуцлах төлөвлөгөөг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр тус мэдэгдлийг хийж, мягмар гарагаас эхлэн ард иргэд өөрсдийн ойр дотны хүмүүстэй уулзаж, нэг нэгнийдээ зочлон, далайн эрэг рүү явж болохыг хэлсэн байна. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд ч үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэнэ.

Эрдерний хэлснээр, "Энэхүү дэгдэлтийн үеэр бид нэг зүйлийг маш сайн мэдэж авсан нь урт хугацааны туршид хөл хорио тогтоосноор коронавирусээс ангижирдаггүй гэдэг юм. Гэхдээ энэ тийм ч үр дүнгүй байгаагүй. Бидэнд вакцин байгаагүй үед бид хөл хорионы тусламжтайгаар өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулж чадсан. Харин одоо бидэнд вакцин байна. Тиймээс бид өөрсдийн авах хариу арга хэмжээг өөрчлөөд үзэх болно" хэмээжээ.

Коронавируст цар тахал гарснаас хойш Шинэ Зеланд улс хатуу хөл хорио тогтоож, ойрын хавьталуудыг эрт илрүүлэх зарчмаар коронавирустэй тэмцэж, наймдугаар сараас хэвийн амьдралдаа эргэн ороод байсан ч тийнхүү халдвар дахин дэгдсэн юм.


Эх сурвалж: The Hill

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Санаагаар болдог бол
69.138.231.52
   /
2021, 10 сарын 6. 0:37

Яаж ч бодсон хөл хориод устгачихаж боодог вирус байвал тогтоогоод байхаас өөр яая гэхэв дээ

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35