Попкорн тархины хам шинжээс хэрхэн сэргийлэх вэ?
2 сарын 21. 17:541

Сэтгэл зүйчийн анхааруулж байгаагаар утастайгаа хэт их нөхөрлөх нь попкорн тархины хам шинж үүсгэх эрсдэлтэй гэжээ.

Тийм ээ, та зөв уншсан, “попкорн тархи”. Энэ нь яадаг хам шинж вэ гэвэл хүмүүсийн анхаарал суларч, эрдэнэ шишийн үрийг халааж попкорн хийх шиг янз бүрийн зүйлс рүү үсчихийг хэлдэг гэнэ.

Орчин цагт хүмүүсийн ухаалаг утасны хэрэглээ үлэмж нэмэгдсэнээр анхаарал төвлөрөлт их хэмжээгээр сулрах болсон. Улмаар дийлэнх олны хүрээнд нэг зүйлдээ урт хугацаагаар анхаарах нь тун бэрх болсон билээ. Тэгвэл клиник сэтгэл зүйч, доктор Даниэл Глэйзерийн хэлснээр энэхүү хам шинжээс сэргийлэх боломжтой байгаа үед нь сэргийлэхгүй болбоос хүний анхаарал нэг зүйлд хэдхэн минутаас урт хугацаанд тогтохоо болино гэсэн байна.

Түүний зөвлөж байгаагаар попкорн тархины хам шинжээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь өдөрт тодорхой хугацааг ямар ч ухаалаг төхөөрөмжгүйгээр өнгөрүүлж сурах гэжээ. Эл хугацаанд хүн ном унших, дасгал хөдөлгөөн, нэн ялангуяа бясалгал хийж, анхаарлаа нэн зүйлд урт хугацаагаар тогтоон төвлөрүүлэхэд дасгах хэрэгтэй бөгөөд ингэснээр попкорн тархины хам шинжээс сэргийлж чадна гэсэн байна. Хэрэв дээрх аргыг гүйцэлдүүлэхэд хүндрэлтэй байвал та таны цагийг чимээгүй хороож байдаг аппликейшнүүдийг тодорхой хугацаанд устгаад эргүүлэн татаж ч болно гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Одонцэцэг
66.181.161.33
   /
2 сарын 22. 22:12

Тамхи бол үхлийн хор
Тамхи татснаар уушги
Бохиортоно татхыг хориоглоно

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35