ДЭМБ: Вакцины гурав дахь тунг хийх нь ёс суртахуунгүй, шударга бус хэрэг
2021, 10 сарын 13. 18:380

ДЭМБ-ын ерөнхий захирлын хэлж байгаагаар Африк тивд вакцин хүртээмжгүй байхад зарим улс оронд гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа нь ёс суртахуунгүй хэрэг хэмээжээ.

Тедрос Адханом Гебриесусийн мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тэрээр, “Гуравдагч тун хийх орнууд олширч байгаа нь ёс суртахуунгүй, шударга бус хэрэг. Энэ бүхнийг даруй зогсоох хэрэгтэй.

Улс орнууд бид цар тахлын эсрэг нэг бүхэл болон тэмцэж байгаагийн хувьд одоогоор гурав дахь тунгийн асуудал нь бидэнд тохиож болох хамгийн муу хэрэг. Бид бүхэл бүтэн нэг тивийг үл ойшоож, цар тахлыг зогсооно гэж үгүй” гэсэн юм.

ДЭМБ-ын зүгээс эмзэг бүлгийн буюу ахмад настан, эрүүл мэндийн асуудалтай иргэдэд гурав дахь тунг хийхийг зөвшөөрсөн ч нийтээр нь гурав дахь тунд хамруулахыг дэмжихгүйгээ илэрхийлсэн байна.

Африк тивийн хувьд нийт хүн амынх нь ердөө 7 хувь нь л вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35