АНУ-ын 78 настай үл хөдлөхийн магнат хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял сонслоо
2021, 10 сарын 17. 1:090

Хүн амины 3 аллага үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн магнат 78 настай Роберт Дaрст бүх насаараа хоригдох ял сонсчээ.

Лос Анжелесийн тангарагтны шүүх экс эхнэрийнхээ найз Сюзан Берманыг хөнөөсөн хэрэгт түүнийг буруутган бүх насаар нь хорих ял оноосон тухай 14-ний өдөр мэдээлсэн байна. Тэрээр Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн томоохон компани болох “The Durst Organization”-ийг үүсгэн байгуулагч Жозеф Дарстын ач хүү юм.

1982 онд түүний анхны эхнэр Кэти МакКормак сураггүй алга болсон ба 2000 онд МакКормакын найз Сюзан Берман алагдсан байдалтай олджээ. Тэрээр Берманыг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхвий гэж айхдаа хөнөөсөн гэж прокурорууд үзэж байгаа юм.

 

 

Роберт Дарст болон түүний эргэн тойронд үйлдэгдсэн гурван аллагын тухай HBO cувгийн бүтээсэн 'The Jinx' нэртэй баримтат кино гарснаас зургаан жилийн дараа шүүхийн шийдвэр гарч буй нь энэ юм. Сюзан Берманыг нас барсны дараа Дарст хөгжлийн бэрхшээлтэй хүний ​​дүрд хувиран Техас мужийн Галвестон хотод нуугдаж байсан ба 2001 онд түүнийг таньсан хөрш Морис Блэкийг хөнөөсөн хэрэгт мөн буруутгаж байгаа юм.

Сэтгүүлчид ярилцлага авахаар ирэхэд тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсэн боловч ганцаараа байх үедээ микрофон асаалттай байгааг мэдэлгүй "Би юу хийсэн билээ? Мэдээжийн хэрэг би бүгдийг нь хөнөөсөн" гэж хэлсэн аж. Тус баримтат кино АНУ даяар шуугиан тарьж, баримтат киноны сүүлийн анги гарахаас нэг өдрийн өмнө Дарстыг баривчилсан байна.

Гэвч түүнийг зөвхөн Берманы аллагад буруутгасан юм. Тэр ч байтугай хөршөө хөнөөсөн болохоо өөрөө хүлээсэн ч аргагүй хамгаалалт хийсэн хэмээн ялаас мултарсан аж. Харин түүний экс эхнэрийн цогцос олдоогүй гэх шалтгаанаар яллахаас зайлсхийсэн байна. Түүний хуучин эхнэр МакКормак нь хэдэн арван жил сураггүй алга бологсдын жагсаалтад тэмдэглээтэй байж байгаад 2017 онд нас барсан хэмээн бүртгэжээ.

Вестчестер дүүргийн прокурорын газраас саяхан МакКормакын үхэлтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг дахин эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Нью-Йорк хотын прокурорууд МакКормакыг хөнөөсөн хэрэгт мөн Дарстыг буруутгах магадлалтай гэж орон нутгийн хэвлэлүүд онцолжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35