Караокений төхөөрөмжийг зохион бүтээгч Шигеичи Негиши 100 насандаа таалал төгсжээ
3 сарын 19. 17:470

Караокег зохион бүтээгчдийн нэг гэгддэг Шигеичи Негиши нэгдүгээр сарын 26-нд 100 насандаа байгалийн жамаар нас барсан тухай “Уолл-Стрит Жорнэл” сонинд мэдээлжээ.

Ш.Негиши 1967 онд караокений төхөөрөмжийг анх автоматжуулж, худалдаанд гаргаж байсан боловч бүтээлээ огт патентжуулж байгаагүй аж. Түүний бүтээсэн “Спарко Бокс” хэмээх караокений төхөөрөмж нь анх 1967 онд худалдаанд гарч байсан бөгөөд Бүх Японы караокений төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос “хамгийн эртний караоке төхөөрөмж мөн" хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр 1967-1971 онд бие даан караоке төхөөрөмж бүтээсэн Японы таван зохион бүтээгчийн нэг байв.

Түүнээс гадна өөр нэгэн хүн караоке төхөөрөмжийг зохион бүтээсэн гэдгээрээ олон нийтэд илүү танигдсан нь Японы хөгжимчин Дайсүке Иноүэ бөгөөд 1971 онд “8 Жюк” караоке төхөөрөмжийг зах зээлд гаргажээ. Гэхдээ микрофон, чанга яригч, хуурцаг тоглуулагчийг хооронд нь холбож, дууны аяыг тоглуулах санааг 1967 онд гаргасан хүн бол Ш.Негиши юм. Тэрбээр транзистор радио угсардаг компанийг үүсгэн байгуулж байсан бөгөөд телевиз, радиогийн шоунуудыг үзэж дуулах дуртай нэгэн байжээ.

Төхөөрөмж нь зах зээлд борлогдох боломжтой гэдгийг олж харсан Ш.Негиши 8000 орчим “Спарко Бокс”-ыг Японы хоолны газруудад байрлуулсан боловч хүмүүсийн сонирхлыг төдийлөн их татаж чадаагүй тул 1975 онд караокений бизнесээ орхижээ. Харин томоохон үйлдвэрлэгчид уг бизнест хөрөнгө оруулсны дараа байдал өөрчлөгдөж, караоке нь дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой хэлбэр болж хувирсан байна.


Эх сурвалж: The Japan Times /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35