Apple, Google, Samsung- Энэ долоо хоногт бүгд шинэ бүтээгдэхүүн танилцуулна
2021, 10 сарын 18. 11:540

Энэ долоо хоног дэвшилтэт технологи бүхий шинэхэн бүтээгдэхүүн бүрийг өнгөрөөлгүй танилцдаг технологийн хорхойтнуудын хувьд үнэхээр сонирхолтой долоо хоног болж өнгөрөх нь ээ.

Учир нь Apple, Google, Samsung компаниуд бүгд энэ долоо хоногт шинэхэн бүтээгдэхүүн танилцуулахаар товложээ.

Тэгвэл бид танд танилцуулга өдөрлөг тус бүрийн тов, ямар бүтээгдэхүүн танилцуулах тухайд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Apple Unleashed

Энэ удаагийн Apple-ийн танилцуулах өдөрлөг Мак-үйлдлийн систем бүхий компьютерын эргэн тойронд ямар өөрчлөлт, ямар нэмэлтүүд орж ирж байгаа тухайд онцлох юм. Одоогоор яг ямар, ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулах нь тодорхойгүй байгаа ч олон нийтийн зүгээс M1X MacBook Pro, Mac Mini гэх хоёр загварыг танилцуулах байх гэж таамаглаж байгаа ажээ. Мөн macOS 12 Monterey гэх үйлдлийн шинэ систем, гуравдугаар үеийн AirPods-ийг танилцуулж магадгүй гэнэ.

Танилцуулга өдөрлөг энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт эхлэх юм. Хэрэв хүсвэл Apple -ийн вебсайтаас шууд дамжуулалт хүлээн авч үзэж болох ажээ. Мөн Apple компани өөрийн YouTube хуудаснаа ч шууд дамжуулах гэнэ.

Pixel Fall Launch

Даваа гарагт болох Apple компанийн танилцуулах өдөрлөгийн дараагаар Google компани мягмар гарагт Pixel гар утасны шинэ загварыг танилцуулах өдөрлөг зохион байгуулах ажээ. Өдөрлөгийн үеэр Pixel 6, Pixel Pro 6 гэх гар утаснуудыг танилцуулах гэнэ.

Google өдөрлөгийг YouTube хуудсаараа дамжуулах болсон бөгөөд хэрэв та өдөрлөгийг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл YouTube хаягаараа дамжуулан сэрүүлэг тавиад орхиж ч болох юм шүү. Өдөрлөг мягмар гарагийн 10:00 цагаас эхэлнэ.

Galaxy Unpacked Part 2

Лхагва гарагт Samsung компанийн зүгээс Android 12 үйлдлийн систем дээр суурилсан One UI 4 шинэчлэлийг танилцуулах юм. Samsung танилцуулах өдөрлөгийнхөө сурталчилгаа бичлэгийг аль хэдийн цацсан бөгөөд лхагва гарагийн 07:00 цагт эхлэх гэнэ. Тийнхүү Samsung-ийн албан ёсны YouTube хуудаснаа ч цацагдах ажээ.


Эх сурвалж: XDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35