Хиймэл оюун ухааныг ашиглан асар том зэсийн орд илрүүлжээ
2 сарын 6. 12:397

Ногоон эрчим хүчинд шилжихэд шаардлагатай гол түүхий эдийг хайхын тулд хиймэл оюун ухааныг ашигладаг уул уурхайн “KoBold Metals” компани Замби улсад зэсийн асар том орд илрүүлснээ зарлалаа.

Сан-Франциско хотод төвтэй “KoBold Metals” компанийн хувьцааг Билл Гэйтс, Жефф Безос нарын хөрөнгө оруулалттай “Breakthrough Energy Ventures” компани, мөн “T. Rowe Price Group Inc.”, “Bond Capital”, “Andreesen Horowitz”, “Equinor ASA” компаниуд эзэмшдэг ажээ. Тус компани одоо Замби дахь өөрийн талбайд жил гаруй өрөмдлөг хийж байна.

Компанийн ерөнхийлөгч Жош Голдманы хэлснээр, “Мингомба” хэмээх уг орд нь “асар их ирээдүйтэй харагдаж байгаа” бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын "Какула" уурхайнхтай дүйцэхүйц хэмжээний нөөцтэй ажээ. Өнгөрсөн онд тус уурхай 400 орчим мянган тонн зэс олборлосон байна.

Тус компани ирэх арван жилийн эхээр олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний өмнө нөөцийн шинэчилсэн үнэлгээ, барилга байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулна. Голдманы тооцоолсноор, үүнд зарцуулах хөрөнгө 2 тэрбум долларт хүрч магадгүй байна. “KoBold” нь өрөмдлөгийн өгөгдлийг боловсруулах, Мингомба дахь зэс, кобальтын хайгуулыг оновчтой болгохын тулд хиймэл оюун ухааны технологийг ашигладаг.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
1
1
6
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
66.181.161.231
   /
2 сарын 20. 20:01

Zailuul geh shig uls hugjdugui shaltgaan ni ta hed shuu de 76 bish ted nar chin zugeer l zogshoo medehguu shunaltanguud negdeh heregtei ter ur geed bgaa zuil bol zugeer l 100-ii 8,9 huvi

Оюутолгой ашигаа олоод хятадад зарн
66.181.190.35
   /
2 сарын 8. 13:35

Оюу толгойн ордоо хятадад зараад монголыг өрөнд оруулаад явна .монгол хувьцаа хэзээч авахгүй . Өрөндөө монголын юуг нь авна . Өрөө төлдөг нь хүний л ёс . .дэлхийн дүрэм тийм шүү

Би
211.36.140.123
   /
2 сарын 8. 5:05

Төрд бгаа Хэдхэн эрх мэдэлтэнгүүдэд нь бөгсөөр нь гартал аманд нь алт чихэж бгаад газрыг нь ухаад улсыг нь өрөнд оруулчихаад гарах байх даа зайлуул

Зочин
103.57.95.229
   /
2 сарын 7. 22:52

Анх энэ тэнд нөөц илэрлээ гэхээр нь л одоо л манай улс алах юм байна бид нар баяжих нь гэж боддог байсан. Мань мэтэд ямар нөөцтэй байгаад ч падлий ч байхгүй юм байна гэдгийг их орой ойлгосон шүү гөлөг гэж

103.212.119.46
   /
2 сарын 6. 22:33

Өө хөөрхий. Энэ улсын ирээдүй бүрхэг болчихлоо шүү

Зочин
202.21.107.54
   /
2 сарын 7. 22:55

Ганц л асуулт байна, эдгээр орнууд хөгжсөн үү, иймхэн зүйлийг ойлгохгүй хүмүүс манайхаар дүүрэн, газрыг нь ухаж л байвал хөрөнгө оруулалт гэж боддог хөмуурчихсан тархитангууд зөндөө

1 0
202.9.46.91
   /
2 сарын 7. 10:11

Байнга өртэй юм шиг амьдардаг хүнд гишгэж байгаа гзар нь хүртэл өртэы юм шиг байлгүй яахав дээ

3 1
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01