Устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг туулах зайн дээд амжилтыг тогтоожээ
4 сарын 1. 16:270

Швейцарын "Стадлер" компанид зохион бүтээж угсарсан "Flirt H2" устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг түлш дахин цэнэглэхгүйгээр хамгийн хол замыг туулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ.

Тус компани "Flirt H2" галт тэргээ 2022 онд Берлин хотноо болсон "InnoTrans" үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулж байсан бөгөөд анх Швейцарт туршсаны дараа АНУ-ын Колорадо муж улс дахь ENSCO компанийн тусгай зориулалтын талбайд туршсан байна. Уг галт тэрэг нь аккумулятороос гадна агаар дахь хүчилтөрөгчтэй химийн урвалд орж устөрөгчийг эрчим хүч болгон хувиргадаг төхөөрөмжөөр тоноглогджээ.

Дэлхийн дээд амжилт тогтоох аялал өнгөрсөн сарын 20-ны орой туршилтын талбайд эхэлж, 22-нд амжилттай дууссан байна. Галт тэрэг нэг удаагийн цэнэглэлтээр 46 цаг гаруйн хугацаанд 1741.7 бээр (2803 км) замыг туулсан байна.

Ийнхүү уг галт тэрэг Гиннесийн дээд амжилтын номд орсон, "Стадлер" компанид үйлдвэрлэсэн устөрөгчөөр ажилладаг хоёр дахь галт тэрэг боллоо. Тус компанийн "Flirt Akku" гэдэг галт тэрэг 2021 оны 12 дугаар сард Германд 224 км замыг туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.


Эх сурвалж: New Science /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
4
2
1
9
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03