Испани: Кармен Мола гэгч эмэгтэй зохиолчийн цаана үнэн хэрэгтээ гурван эрэгтэй хүн байжээ
2021, 10 сарын 19. 11:000

Испани улсад энэ сарын 15-нд Планета утга зохиолын шагнал гардуулах ёслол болж өнгөрчээ. Шагнал гардуулах ёслолд Испани улсын хаан, хатан, алдартай, шинэ залуу зохиолчид, утга зохиолын салбарын төлөөллүүд цугларч, нэгэн үдшийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Гэвч шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн хачирхалтай зүйл ил болсон нь Кармен Мола гэгч шинэхэн зохиолч эмэгтэйн цаана үнэн хэрэгтээ гурван эрэгтэй байжээ.

Les novel·les de Carmen Mola i la inspectora Elena Blanco en català L'illa  dels llibres -

Кармен Молагийн тухайд агентлагаас нь танилцуулснаар Мадрид хотод төрсөн нэгэн бөгөөд их сургуулийн профессор, нөхөр хүүхэдтэй гэж тодорхойлж байсан юм. Гэсэн хэдий ч шагнал гардуулах ёслолын үеэр Кармен Мола гэх эмэгтэй бодит амьдрал дээр оршдоггүй, дэлгэцийн уран бүтээлийн зохиол бичдэг гурван эрийн нийлж бүтээсэн хий хүн болохыг илчилсэн байна.

Тодруулбал, Кармен Молагийн бичсэн аймшгийн утга зохиол “The Beast” буюу “Араатан” гэх зохиол шилдэг зохиолоор шалгарч, 1 сая еврогийн шагнал хүртэж, шагналыг гардуулах болоход тайзан дээр гурван эрэгтэй гарч ирсэн юм. Тэднийг Агустин Мартинез, Хорхэ Диаз, Антонио Мерсеро гэдэг бөгөөд бүгд дэлгэцийн бүтээлийн зохиолчоор ажилладаг хүмүүс ажээ.

Үнэн илчлэгдэж олны санаа сэтгэгдлийг хуваасан нь зарим хүмүүс эрэгтэйчүүдийг залилангийн хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм. Учир нь Кармен Молаг олон нийт эмэгтэй хүн л гэж бодож ирсэн бөгөөд нэгэн эмэгтэйчүүдийн байгууллагаас түүний бүтээлийг унших ёстой бүтээлээр ч нэрлээд байжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35