Япончуудын 90% нь Хятадын талаар сөрөг сэтгэгдэлтэй гэсэн судалгаа гарчээ
2021, 10 сарын 21. 22:500

10 япон хүн тутмын 9 нь Хятадын талаар сөрөг ойлголттой байдаг нь тогтоогджээ. Харин Хятадуудын хувьд 3 хүн тутмын хоёр нь Японд дургүй гэжээ.

21-ний өдөр Хятадын онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Пэнгпайн мэдээлснээр, Хятадын гадаад хэл дээрх хэвлэлийн газар болон Японы ашгийн бус судалгааны төв "Genron NPO"-той хамтран 1000 япончуудын дунд хийсэн судалгааны дүнг зарлав. Судалгаанд оролцогчдын 90.9% нь БНХАУ-ын талаар сөрөг ойлголттой гэж хариулсан нь өнгөрсөн оны 89.7%-иас 1.2 пунктээр өссөн үзүүлэлтэй гарчээ. Энэ нь 2016 оноос хойшхи таван жилийн хугацаанд анх удаа 90%-иас давсан хариу юм. Харин эерэг сэтгэгдэлтэй гэж хариулсан хүмүүс 9% байсан юм. Энэ нь 2007 онд хамгийн их буюу 33.1%-тай гарч байснаас хойш байнга буурсаар байгаа аж.

Нөгөөтэйгүүр Хятадууд ч Японы талаарх сэтгэгдэл сөрөг тал руугаа хандсан байна. Дээр дурдсан 2 байгууллагын зүгээс мөн 1,547 хятад иргэдийн дунд судалгаа явуулсан ба Японы талаарх сөрөг хандлагатай хүмүүс 66.1% байсан нь өмнөх оны 52.9%-иас 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. Хятад хүмүүс Японд дургүй болсон шалтгаануудын тухайд 77.5% буюу хамгийн их давтагдсан хариултаар “бусдыг түрэмгийлж байсан түүхийнхээ төлөө уучлалт гуйдаггүй” гэж хариулсан бол 21% нь “зарим улстөрчдийн зохисгүй үг, зан авирын төлөө уучлал гуйгаагүй” гэжээ. Харин тус судалгаанд оролцсон Хятад хүмүүсийн 32.1% нь эерэг ойлголтой гэж хариулсан нь өнгөрсөн жилийнхээс 13.1 пунктээр буурсан байна.

Тус 2 байгууллага нь 2005 оноос хойш жил бүр хоёр улсын иргэдийн дунд хамтарсан судалгаа, санал асуулгыг явуулдаг ажээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41