Египет улс дөрвөн жилийн дараа онц байдлын зэргээ цуцлах болжээ
2021, 10 сарын 26. 17:340

Даваа гарагт Египет улсын ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сисигийн мэдээлснээр тус улс дөрвөн жилийн дараа анх удаа онц байдлын зэргээ цуцлах болжээ. Тус улсын хувьд 2017 оны дөрөвдүгээр сард сүм хийдийн бөмбөгдөлттэй холбогдуулан онц байдлын зэрэг тогтоож, түүнээс хойш гурван сар тутам сунгаж байсан юм.

Тийнхүү түүний хэлснээр Египет улс нь аюулгүй, тогтвортой байдлаараа бүсдээ тэргүүлж байгаа учир онц байдлын зэргийг цуцлахаар болсон хэмээсэн байна.

Онц байдал тогтоосноор эрх баригчдад төрийн дайснууд гэж нэрлээд байгаа хүмүүсийг баривчлах, таслан зогсоох бүрэн эрхийг олгоод байсан юм. Тэгвэл одоо онц байдлыг цуцалснаар хэн ч байсан тодорхой үндэслэлгүйгээр хүнийг баривчлан хорих эрхгүй болж байгаа ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56