Алек Болдуины кино багийн зарим ажилтнууд буунд жинхэнэ сум хийсэн байж болзошгүй
2021, 10 сарын 27. 1:380

Холливудын жүжигчин өдгөө 63 настай Алек Болдуин кино зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж кино багийн зураглаач амиа алдаж мөн нэг гишүүн шархадсан харамсалтай явдалтай холбогдуулан шалгалт хийх явцад зураг авалтын талбайн ажилтнууд заримдаа кинонд ашиглагдаж буй буунуудад жинхэнэ сум хийж хоорондоо зугаацдаг байсан нь тогтоогджээ.

TMZ энтертайнмент сувгийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, уг осол гарсан "Rust" киноны зураг авалтын талбайн туслах ажилтнууд зураг авалтгүй үеэр буунд жинхэнэ сум хийж хоорондоо зугаацдаг байсан талаар зарим гэрчүүд мэдүүлэг өгсөн гэжээ. Зураг авалтын багийнхантай шууд холбоотой хэд хэдэн гэрчийн мэдүүлэгт дурдснаар зарим ажилчид зураг авалтгүй үеэр зургийн талбайн гадна кинонд ашиглаж буй буунд жинхэнэ сум хийж буудлагын дадлага хийдэг байсан тухай дурджээ. Түүнчлэн TMZ сувгийн мэдээнд онцолсноор, зураг авалтын талбайд жинхэнэ сум болон хоосон сум нэг газар хадгалагдаж байсан гэж мэдээлсэн бөгөөд ослын газарт очиж үзлэг хийсэн цагдаа нар ч үүнийг баталсан байна.

Дээрх нөхцөл байдлаас болж яг зураг авалтын үеэр бууг сумтай эсэхийг сайтар шалгалгүй жүжигчинд өгсний улмаас уг харамсалтай хэрэг гарсан байх магадлалтайг мөн TMZ cуваг онцлов. Буунд зураг авалтын зориулалттай хоосон сум биш харин жинхэнэ сум байсан байж болзошгүй аж.

Тус хэрэг өнгөрөгч 21-ний өдөр АНУ-ын Нью-Мексико мужийн Санта Фе хотын нэгэн эдлэн дээр 19-р зууны Нью Мексикод өрнөж буй "Rust" нэртэй киноны зураг авалтын үеэр болсон юм. Тус киноны гол дүрийн жүжигчин Болдуин камер руу эгц харан буудлагын сургуулилт хийж байх үед сум алдаж, түүний эсрэг талд байсан зураглаач 42 настай Халина Хатчинсын цээжин тус газар онож амиа алдсан юм. Мөн Хэтчинсийн ард зогсож байсан 48 настай кино найруулагч Жоэл Соузагийн мөрөнд тусч шархадсан билээ. Тухайн үед Болдуин сүмийн барилгын орчим дахь зураг авалтын талбайд камер руу харан буудлагын дадлага хийж байжээ.

Болдуинд туслах найруулагч Дэйв Холл тухайн үед бууг авчирч өгсөн аж. Тэрээр бууг "cold gun" гэж хэлээд Болдуинд өгсөн байна. “Cold gun” гэдэг нь дарьгүй хоосон сумтай бууг хэлдэг аж. Нью Мексико мужийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэс болон цагдаа нар кино багийнхан бууны аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдсөн эсэхийг шалгаж байгаа гэв. Таймс сонинд бичсэнээр Болдуин хэрэг гарсны дараа “чи яагаад надад "hot gun" (жинхэнэ сумаар цэнэглэгдсэн буу) өгчихөв өө?" хэмээн хашгирсан талаар онцолжээ. 24-ний өдөр тэрээр Хатчинсын нөхөр, хүү хоёрт биечлэн очиж эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35