Энэтхэг: Шинэ Дели хотын агаарын чанар стандартаас 20 дахин их бохирдолтой гарчээ
2021, 11 сарын 14. 23:580

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын бохирдол огцом нэмэгдсэний улмаас сургуулиудыг долоо хоногоор хаахыг үүрэг болгожээ. Үүний дагуу Шинэ Дели хотын бага, дунд, ахлах сургууль болон их дээд сургуулиуд 15-ны өдрөөс долоо хоногийн хугацаатай онлайнаар хичээллэхээр болжээ. Тус хотын захиргааны зүгээс барилгын ажлыг мөн өнөөдрөөс эхлэн дөрөв хоног түр зогсоох шийдвэр гаргаж, холбогдох хүмүүсийг гэрээсээ ажиллахыг үүрэг болгосон байна.

Шинэ Дели хотод өмнөх өдрийн өглөө PM2.5 (2.5 микрограммаас бага диаметртэй хэт нарийн ширхэгтэй тоос) нэг куб метрт 300 микрограммыг давжээ. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) өдөр тутмын аюулгүй байдлын стандарт болох нэг куб метрт 15 микрограмм байх ёстойгоос 20 дахин өндөр байгаа юм.

Өнгөрөгч 5-ны өдрийн өглөө Шинэ Дели хотын зарим хэсэгт агаарын чанарын индекс 1900-д хүрсэн байна. АНУ-ын Агаарын чанарын индекс 300-аас дээш байвал аюултай гэж үздэг байна.

Агаарын чанар муудах болсон шалтгааны нэгд тус хотын оршин суугчид өнгөрөгч 4-ний өдөр Дивали наадам тэмдэглэн олноороо их хэмжээгээр салют буудуулсны улмаас бохирдол улам бүр нэмэгдсэн аж.

Хотын удирдлагын зүгээс агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд хатуу хорио цээрийн арга хэмжээ авах талаар ярилцаж байгаагаа мэдэгдэв.

Жил бүрийн аравдугаар сард ургац хураалт дуусаж Шинэ Дели хотын агаарын чанар муудаж эхэлдэг байна. Учир нь тус хотын ойролцоох хэд хэдэн мужийн тариаланчид 11-р сарын дундуур тариалалтын улирал эхлэхээс өмнө ургацын талбайн үлдэгдэл хогийн ургамлыг шатаадаг байна. Түүнчлэн хуучны бохирдол ихтэй цахилгаан станц, үйлдвэрүүд болон орлого багатай иргэд гэр сууцаа халаах, хоол унд хийх зорилгоор дугуй болон бусад хаягдал материалыг шатаасны улмаас агаарын бохирдол ихэсдэг байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35