Samsung Galaxy Z Flip 3 ухаалаг утас "Оны шилдэг бүтээл"-ээр шалгарчээ
2021, 11 сарын 18. 0:270

Samsung Electronics компанийн энэ оны хоёрдугаар хагаст танилцуулсан эвхэгддэг Galaxy Z Flip 3 ухаалаг утас нь АНУ-ын Тайм сэтгүүлээс шалгаруулсан “2021 оны шилдэг бүтээл” болжээ.

Өнгөрөгч 11-ний өдөр мэдээлснээр, саяхан Tайм сэтгүүлийн зүгээс 20 орчим төрөлд оны шилдэг, шинэ бүтээлүүдийг шалгаруулсан ба гэр ахуйн цахилгаан хэрэгслийн төрөлд Samsung Electronics компанийн Galaxy Z Flip 3 ухаалаг утас нь цор ганцаараа багтсан байна.

Уг бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, "Өнөөг хүртэл олон үйлдвэрлэгчид ухаалаг гар утасны функц болон зөөврийн чадвар хоёрыг хоёуланг нь хослуулан хөгжүүлэхийг оролдсон боловч Samsung Electronics эцэст нь үүнийг хийж чадсан бололтой” гэжээ.

Мөн тус сэтгүүл нь уг бүтээгдэхүүний талаар "20-иод жилийн тэртээ буюу 2000-аад оны эхэн үеийн гар утаснууд шиг авсаархан хэрнээ 6.7 инчийн дэлгэцтэйн дээр утас эвхээтэй үед ч мессеж унших боломжтой" хэмээн онцолсон байна. Үргэлжлүүлэн дурдахдаа "зах зээлд борлуулагдаж буй эвхэгддэг төрлийн гар утаснууд дундаас хамгийн анх 1000 ам.доллараас доогуур үнээр зарагдаж байгаа учраас шинэ iPhone-той харьцуулахад өрсөлдөх чадвар өндөртэй” гэж мөн үнэлжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35