2 удаа бүтэлгүйтсэн “Starship” сансрын хөлгийн дараагийн туршилтын нислэг энэ сард болохоор төлөвлөгджээ
3 сарын 9. 5:070

Теsla-гийн гүйцэтгэх захирал Илон Маскийн тэргүүлдэг SpaceX сансрын компани сар, Ангараг гарагт хүрэх тээврийн зардлыг хамгийн бага түвшинд хүргэх зорилгоор бүтээсэн "Starship" том оврын сансрын хөлгийн гурав дахь туршилтын нислэгийг тун удахгүй хийхээр төлөвлөжээ.

SpaceX компанийн зүгээс “”Starship” хөлгийн гурав дахь удаагийн туршилтын нислэгийг хийх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас хүлээж байна. Зөвшөөрөл гарсан тохиолдолд 3-р сарын 14-ний өдөр нислэгийг хийх болно” хэмээн орон нутгийн цагаар 6-ны өдөр нийгмийн сүлжээний Х платформоор (хуучнаар Twitter) дамжуулан мэдэгдэв.

Тус компани нь өнгөрсөн оны 4 болон 11 дүгээр сард “Starship” сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах хоёр ч туршилтын нислэгийг хийх гэж оролдсон боловч хоёулаа амжилтгүй болсон билээ.

Тус сансрын хөлөг нь сар, Ангараг гариг ​​руу хүн төрөлхтөн болон ачаа илгээх зорилготой SpaceX-ийн хэдэн жилийн турш хөгжүүлж байгаа сансрын хөлөг юм.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01