Тоёота компани Камри загварын машинуудаа эргүүлэн татах болжээ
2021, 11 сарын 18. 13:340

Авто машин үйлдвэрлэгч Тоёота бренд “Камри” загварын машинуудаа эргүүлэн татах болжээ. Учир нь эдэлгээний явцад дээрх загварын машины хааз, тоормосны систем ажиллагаагүй болж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Тиймээс Тоёота корпорацаас АНУ-ын зах зээлд нийлүүлсэн Камри загварын нийт 227 мянган машиныг аюулгүй ажиллагааны хүрээнд эргүүлэн татах болсон байна.

Улмаар лхагва гарагт хийсэн мэдэгдэлд машин эргүүлэн татах ажиллагаа нь 2018-2019 оны хооронд үйлдвэрлэсэн Камри загварын машинуудыг хамрахыг хэлсэн юм.

Тоёотагийн зүгээс хийсэн тайлбарт, хаазны дөрөөг гишгэхэд идэвхэждэг цахилгаан хангамжийн системийн зарим хэсэг хурдан элэгдэж, системийн доголдол үүсэхэд нөлөөлж, осолд орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ажээ. Энэ нөхцөлд хааз, тоормосны дөрөө ажилласаар байх ч аюулгүй ажиллагааны хүрээнд эрсдэл үүсгэж байгаа үүднээс машинуудыг эргүүлэн татаж, үзлэг хийх юм.

Тийнхүү 2018-2019 оны хооронд үйлдвэрлэсэн Камри загварын машин эзэмшигчдэд нэгдүгээр сард шууд мэдэгдэл хүргэх бөгөөд Тоёота брендийн гэрээт борлуулагчид хааз, тоормосны вакуум насосыг шалгаж, ямар ч үнэ төлбөргүйгээр засах эсвэл солих арга хэмжээ авах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35