Америкийн өсвөр насныхан Instagram-аас илүү TikTok-ыг сонгох болжээ
2021, 11 сарын 19. 22:490

CNBC орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Америкийн өсвөр насныхан энэ жил богино хэмжээний дүрс бичлэг хийж байршуулдаг Хятадын нийгмийн сүлжээний платформ болох TikTok-ыг өөрсдийн Instagram платформоос илүү ашиглаж байгаа талаар онцолжээ.

Зах зээлийн судалгааны Forrester фирмээс мэдэгдэснээр, энэ жил АНУ-ын 12-17 насны өсвөр үеийнхний 63% нь долоо хоног бүр TikTok ашигладаг бол Instagram-ыг 57% нь ашигладаг гэсэн судалгааны дүн гарчээ. Өнгөрсөн жилийн судалгаагаар Instagram-ыг (61%) TikTok-оос (50%) илүү ашигладаг байсан бол энэ жил байдал эсрэгээрээ болсон байна.

Forrester-ийн шинжээч Майк Фрью хэлэхдээ "Z үеийнхэн буюу 1997-2012 оны хооронд төрсөн хүүхдүүд TikTok-ийг бусад платформуудаас илүү хөгжилтэй, эерэг гэж үздэг” нь тогтоогдсон гэжээ.

TikTok сүүлийн үед залуучуудын дунд нэр хүндтэй болж байгаа ч Instagram-ын хувьд хэл аманд орооцолдсон хүндхэн өдрүүд өнгөрч байгаа билээ. Учир нь Инстаграм нь өсвөр насныхан, ялангуяа охидод хортой нөлөө үзүүлдэг гэсэн дотоод судалгааны үр дүн гарсан талаар мэдсээр байж юу ч хийгээгүй хэмээн толгой компани Meta (хуучин Facebook)-г буруутгасан мэдээлэл тарсан явдал нь байдлыг улам хурцатгасан юм.

Энэ бүхнээс үүдэн Meta-ын Гүйцэтгэх захирал Марк Цукерберг 18-29 насны залуучуудын Instagram хэрэглээнд анхаарлаа хандуулан үйлчилгээгээ өөрчлөхөө өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Мөн Facebook болон Instagram нь богино хэмжээний видео үйлчилгээ болох "Reels"-ээ сайжруулснаар гол толгойны өвчин болоод буй TikTok-той жинхэнэ утгаар өрсөлдөх болно гэжээ. Цукерберг TikTok-ийн талаар "бидний нүүр тулах ёстой хамгийн бодит өрсөлдөгчдийн нэг болсон” гэж үнэлжээ.

Үүний зэрэгцээ, энэхүү судалгаагаар, тус улсын Z үеийнхний хамгийн их ашигладаг нийгмийн сүлжээний платформоор Google-ийн YouTube шалгарсан бөгөөд өсвөр насныхны 72% нь долоо хоног бүр ашигладаг аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04