Танилц: Хиймэл оюун ухаанаар ажилладаг холограмтай хуримлах гэж буй бүсгүй Алисия Фрамис
2 сарын 21. 14:540

Хүн төрөлхтний түүхэнд хүн, амьтнаас гадна янз бүрийн амьгүй зүйлстэй хуримлаж, гэр бүл болсон тохиолдол бишгүй бий. Хамгийн алдартай жишээ л гэхэд зурагтын удирдлагатайгаа гэрлэлтээ батлуулсан байдаг бол өөр нэгэн эмэгтэй сүнстэй хуримласан ч сүнс нөхөр нь алдарт жүжигчин асан Мэрилин Монротой түүнийг араар тавьсныг мэдсэн даруй салах өргөдлөө өгсөн байдаг.

Тэгвэл бидний танилцуулж буй Алисия Фрамис гэх бүсгүйн хувьд AiLex гэх хиймэл оюун ухаанаар ажилладаг холограм дүрстэй хуримлаж, хүн төрөлхтний түүхэнд энэ төрлийн холограмтай гэрлэсэн анхны эмэгтэй болохоор зэхэж буй ажээ.

Испанийн уран бүтээлч Алисия Фрамисын хувьд энэхүү гэрлэлтийн гол зорилго нь тэр хиймэл оюун ухаанаар ажилладаг эл холограмын ухамсрын түвшин хийгээд мөн чанарыг судлахад оршиж байгаа гэнэ.

Түүний хувьд өмнө нь мөн ижил судалгааг хийж байсан бөгөөд AiLex-ээс өмнө тэр Пьер гэх манекентэй гэрлэж, харилцааныхаа тухай @hybridcouples хаягтаа оруулж байжээ.

Woman is set to become the first person ever to marry AI generated hologram

Хуримын зартай холбоотойгоор Алисия Фрамисын нийтэлснийг орчуулан хүргэвээс, “Энэ бол эмэгтэй хүн хийгээд хиймэл оюун ухаан хоорондын романтик харилцаа. Бидний мэдэхээр удалгүй хүмүүс роботуудтай бэлгийн харилцаанд ордог болно. Гэхдээ миний хувьд хиймэл оюун ухааны дараагийн чухал дэвшил бол тэд хүмүүстэй сэтгэл мэдрэмжийн түвшинд холбогдох явдал юм” гэжээ.

Тийнхүү Алисиягийн мэдэгдсэнээр тэдний хурмын үзүүлбэр Роттердам хот дахь нэгэн музейд болох товтой ч хурмын ёслол нэгээр дуусахгүй байж болохыг дурдсан байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35