Энэтхэг: “Чандраян-3” сарнаа газардагч төхөөрөмжийг амжилттай хөөргөжээ
2023, 7 сарын 17. 4:300

Энэтхэг улс сарнаа газардагч нисгэгчгүй төхөөрөмжийг дахин хөөргөжээ.

Associated Press болон France Press агентлагуудын мэдээлснээр, Энэтхэгийн Сансар судлалын байгууллага оррн нутгийн цагаар 14-ний өдрийн 14:35 цагт өмнөд бүс нутгийн Андхра-Прадеш мужийн Шрихарикота сансрын төвөөс сарнаа газардагч "Чандраян-3" төхөөрөмжийг хөөргөсөн талаар онцлон тэмдэглэв. “Чандраян” гэдэг нь санскрит хэлээр "сарны хөлөг” гэсэн утгатай аж.

Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын мэдээлснээр, “Чандраян-3” дэлхийн тойрог замд амжилттай ороод байгаа бөгөөд ирэх сард сарны тойрог замд орох гэнэ. Тодруулбал ирэх сарын 23-ны өдөр “Чандраян-3" төхөөрөмжийг сарны гадаргуу дээр буулгахаар зорьж байгаа аж.

Энэхүү төхөөрөмж нь анх удаа сарны өмнөд туйлд газардах бөгөөд сарыг хоёр долоо хоногийн турш судлах юм. Сарны өмнөд туйл нь ус, мөстэй тул ихээхэн сонирхол татдаг бүс нутаг билээ.

Тус улс нь 2008 оны 10-р сард "Чандраян-1"-ийг хөөргөж, сарны тойрог замд амжилттай нэвтэрч, сарны гадаргууг судалж байсан билээ. Дараа нь буюу 2019 онд “Чандраян-2” төхөөрөмжийг хөөргөсөн бөгөөд сарны өмнөд туйлын гадаргуу дээр газардах гэж оролдсон боловч холбоо тасарч амжилтгүй болж байв.

Энэтхэг улс “Чандраян-3” сарнаа газардагч төхөөрөмжийг хамгийн анх 2020 онд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35