Швед: Түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
2021, 11 сарын 25. 0:030

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Шведийн эрх баригч Социал демократ намын дарга Магдалена Андерссоныг тус улсын шинэ ерөнхий сайдаар сонгогдсон тухай онцолжээ. Ингэснээр Шведийн түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий сайд сонгогдож буй нь энэ юм.

Зүүн төвийн Социал демократ намын гишүүн, цөөнхийн эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд асан Стефан Лёфвен 10-ны өдөр огцорсны дараа шинэ ерөнхий сайд ийнхүү сонгогдсон юм.

Шведийн парламент өнөөдөр болсон санал хураалтаар Андерссоныг шинэ Ерөнхий сайдаар сонгосон байна. Тэрээр 26-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээн авч, Ногоон намтай хамтран цөөнхийн засгийн газар байгуулах төлөвтэй байна.

Одоогийн Сангийн сайд, 54 настай Андерссон нь эдийн засагч мэргэжилтэй ба залуудаа усанд сэлэлтийн тамирчин байсан аж.

Харин өдгөө 64 настай Ерөнхий сайд асан Лёфвен нь 2014 оноос хойш Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хашиж байгаад өнгөрсөн 6-р сард тус улсын парламентаас огцруулсан хэдий ч долдугаар сард дахин Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35