АНУ-ын Новавакс компани Омикрон хувилбарын эсрэг вакциныг ирэх сараас үйлдвэрлэж магадгүй
2021, 12 сарын 6. 2:090

АНУ-ын Новавакс эмийн компани ирэх сараас эхлэн Ковид-19 цар тахлын Омикрон шинэ мутацит хувилбарын эсрэг вакциныг үйлдвэрлэж эхлэх боломжтой гэдгээ мэдэгдэв.

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, Новавакс компани Омикрон хувилбарын эсрэг вакциныг арилжааны шугамаар үйлдвэрлэхтэй холбогдуулан хэлэхдээ, "Бид Омикрон хувилбарын өвөрмөц сэртэнгийн уургийн эсрэгбиетийг боловсруулж эхэлсэн бөгөөд уг шинэ вакцины лабораторийн туршилт хэдхэн долоо хоногийн дотор эхлэнэ” хэмээн мэдэгджээ.

Нөгөөтэйгүүр тус компанийн зүгээс одоо хэрэглэж буй цар тахлын эсрэг вакцин нь Омикрон хувилбарын эсрэг үр дүн байгаа эсэхийг мөн судалж байгаа юм.

Новавакс компани өнгөрсөн сарын 26-ны өдөр Омикрон хувилбарын эсрэг вакциныг бүтээж эхэлснээ зарласан. Moдерна болон Файзер зэрэг бусад вакцин үйлдвэрлэгчид ч уг шинэ мутацит хувилбарын эсрэг вакцин боловсруулж эхлээд байгаагаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
02025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
02025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
02025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
02025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
02025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
02025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас