АНУ-ын инфляцийн түвшин сүүлийн 40 жилд байгаагүйгээр нэмэгджээ
2021, 12 сарын 12. 1:040

АНУ-ын инфляцийн түвшин сүүлийн 40 жилд байгаагүйгээр нэмэгджээ. Тус улсын Хөдөлмөрийн яамны зүгээс мэдэгдэхдээ 11-р сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.8%-иар өссөн гэж онцлов. Энэ нь 1982 оны зургадугаар сараас хойших хамгийн том өсөлт аж.

Өнгөрсөн сард өргөн хэрэглээний барааны үнэ бараг бүх салбарт өссөн нь судалгаагаар тогтоогджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрчим хүч 33%, бензин 58%, хуучин автомашин 31.4%-иар өссөн байна. Харин хүнсний бүтээгдэхүүн 6.1%, орон сууцны зардал 3.8%-иар тус тус өссөн байна.

Нийт хэрэглээний үнийн индексийн гуравны нэгийг бүрдүүлдэг орон сууцны өртөг нь 2007 онд АНУ-д тохиосон орон сууцны хямралын үеэс хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд байгаа бол хүнсний бүтээгдэхүүний үнийн хувьд ч 2008 оны 12-р сараас хойших хамгийн өндөр өсөлттэй гараад байгаа аж.

Хоорондоо салшгүй уялдаа бүхий нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал, түүхий эдийн үнийн өсөлт, хэрэглэгчийн эрэлтийн өсөлт зэрэг нь АНУ-ын инфляцийн өсөлтөд шууд нөлөөлж буй нь тодорхой юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35