АНУ: Ажилгүйдлийн тэтгэмж горилогчдын тоо сүүлийн 8 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ
9 сарын 22. 2:240

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын гол хэмжүүр болох ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргагчдын тоо сүүлийн найман сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Тодруулбал тус улсын Хөдөлмөрийн яам орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдэгдэхдээ, өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж авахаар шинээр хүсэлт гаргагчдын тоо 201.000-д хүрсэн нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 20.000-аар буурсан үзүүлэлт болохыг онцлов.

Энэ нь өнгөрөгч 1-р сарын дөрөв дэх долоо хоногоос хойш буюу сүүлийн найман сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт бөгөөд Wall Street Journal сониноос гаргасан шинжээчдийн таамаглалаас ч доогуур үзүүлэлт аж.

Ийнхүү ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргагчдын тоо буурсан явдал нь АНУ-ын эдийн засаг өссөөр байгааг илэрхийлэх нэгэн том үзүүлэлт юм.

Санхүү, технологийн салбарын аж ахуй нэгж, компаниуд нэлээд өргөн хүрээтэй цомхотголыг ээлж дараалан хийснээр ажилгүйдлийн тэтгэмж горилогчдын тоо энэ он гарсаар тасралтгүй нэмэгдэж байсан ч өнгөрөгч 7-р сараас хойш буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна.

Эх сурвалж: MBC, SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46