Капитрон банк 2006 оноос хойш “ЭНЭРЭЛ MCYT“-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна
2021, 12 сарын 15. 9:060

“ЭНЭРЭЛ MCYT“ нь 2016.09.01-ээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад чанартай сургалт олгохыг зорин ажиллахын хүрээнд хязгаарлагдмал тоогоор доорх ангиудад сургалт явуулж байна. Үүнд:

  • Модон эдлэлийн мужааны анги – 15 суралцагч
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчны анги -14 суралцагч
  • Бэлэг дурсгалын зүйл урлаачийн анги – 15 суралцагч
  • Тогоочийн мэргэжлийн анги – 8 суралцагч

нарыг анги тус бүрд 15-н суралцагчаас хэтрүүлэлгүй элсэлт авч тэдний амьдралын нөхцөл бололцоо, чанарыг дээшлүүлэхийг зорин, боломжит ажлын байранд зуучилж үйлдвэр, аж ахуйн газруудтай урт хугацааны гэрээ байгуулж ажиллаж байна.

2021-2022 оны хичээлийн жил манай хамт олон мэргэжлийн анги тус бүрдээ 15 оюутан элсүүлэн нийт 60 суралцагчтайгаар тэнхимийн болон онлайн сургалт, дадлага ажил гэсэн дарааллаар сургалт явуулж байгаагаас гадна урлаг, спортын салбарт амжилт гарган Монгол орны нийт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урам зориг, өөртөө итгэх итгэлийг бадрааж өгч байгаа явдал юм.

Амжилтууд:

”ТОКИО-2020” зуны паралимпын их наадамд 11 тамирчин оролцсоноос 5 тамирчин, 1 дасгалжуулагч нь тус сургуулиас оролцсон юм. Тэдгээрийн нэрийг дурдвал:

  1. Тэргэнцэртэй уралдааны тамирчин - OУXM П. Энхманлай /Мужааны анги/
  2. Бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн тамирчин - OУXM Д. Саруултөгс /Тогоочийн анги/
  3. Байт cyp харвааны тамирчин - Спортын мастер Д. Сэлэнгээ /Оёдлын анги/
  4. Жудо бөхийн тамирчин - OУXM А.Мөнхбат /Тогоочийн анги/
  5. Жудо бөхийн тамирчин - OУXM Н. Алтанцэцэг /Тогоочийн анги/
  6. Хөнгөн атлетикийн багийн дасгалжуулагчаар - Б.Батдорж /Сургуулийн захирал/
  7. РИО-2016 оны зуны Паралимпын наадамд суралцагч Г. Цогтгэрэл, Захирал багш Б. Батдоржийн хамт оролцон шагналт 5 дугаар байр эзлэн Ази тивийн рекорд амжилтыг 2 удаа шинэчлэн тогтоосон билээ.

"ЭНЭРЭЛ MCYT" нь Капитрон банктай хамтран жил бүр суралцагч, багш нарын хийж сурч мэргэшсэн байдлыг олон нийтэд танилцуулдаг уламжлалт үзэсгэлэнгээ шинэ оны босгон дээр танилцуулан эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35