Оргио тахианы махны үнэ 23%-аар хямдарлаа
2023, 6 сарын 20. 9:351

2023 онд Монголын анхны тахианы аж ахуй Оргио брэндийн 10 жилийн ой тохиож буй бөгөөд бид тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, үйлдвэрийн үр ашгаа сайжруулснаар хэрэглэгчдэдээ хүрч буй нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулж, бүтээгдэхүүний үнээ буулгах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэ үед Оргио брэнд тахианы махны үнээ 2023 оны 6-р сараас эхлэн 23%-иар бууруулж буй юм.

Хэрэглэгч та “Оргио” брэндийн тахианы махаа бүх сүлжээ дэлгүүр, 8 болон 6 нэрийн дэлгүүрээс хямдарсан үнээр авах боломжтой.

Оргио брэнд нь Монголдоо тарьж ургуулсан тэжээлээр Монголдоо өндөглүүлж, Монголдоо өсгөдөг эх үүсвэр нь тодорхой тахианы мах хэрэглэгчдэдээ санал болгодог гэдгээрээ импортын тахианы махнуудаас онцлог бөгөөд Монгол хэрэглэгчдэдээ шинэхэн тахианы махыг илүү хүртээмжтэй хүргэхээр анх үүсгэн байгуулагдаж байсан.

Энэ зорилгынхоо хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд орчин үеийн дэвшилтэд тахианы аж ахуйг хөгжүүлэн, Монгол хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг өдөр бүр шинээр нь санал болгосон үндэсний брэндийг бий болгоод байна.

Цаашид бид тахианы махны үнийг хэрэглэгчдэдээ боломжийн үнээр санал болгохын төлөө өсөн нэмэгдэж буй “цагаан мах” буюу тахианы махны зах зээлийн эрэлт хэрэгцээг “Эх орны” бүтээгдэхүүнээр хангахын төлөө эх сүргийн өндөглөгч тахианы байр, бройлерийн тахианы байрыг томруулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Оргио брэнд нь Голландын Росс-308 үүлдрийн тахиаг эх орондоо нутагшуулсан бөгөөд тахианы махны үйлдвэрлэл дараах шат дамжлагаар явдаг.

  1. Эх сүргийн аж ахуй

Эх сүргийн аж ахуй нь махны чиглэлийн Германы EW group-ийн Арбор Акрес тахиаг үржүүлэх, удмын санг тогтвортой хөгжүүлэх, махны гарц ба чанарыг сайжруулах зорилготой аж ахуй юм. Эх сүргийн аж ахуйд дэгдээхэйг 1 хоногтой байхаас нь өсгөн, ирээдүйд махны чиглэлийн тахианы өндөг гаргахуйц болтол өсгөн бойжуулдаг.

 

  1. Өндөгнөөс дэгдээхэй гаргаж бойжуулах инкубаторын аж ахуй

Дэгдээхэй дарах аж ахуй нь эх сүргээс гарсан өндгийг 21 хоног буюу 510 цаг зориулалтын инкубаторт тусгай нөхцөлд дарж амилуулан, сайн чанарын махны чиглэлийн тахианы дэгдээхэй гаргаж авах зорилготой аж ахуй юм. Эндээс амилан гарсан дэгдээхэй маань 42 хоногийн турш тэжээгдэн хэрэглэгчийн гар дээр хүрэхэд бэлэн болдог.

  1. Тэжээлийн үйлдвэр

Манай аж ахуй нь өөрсдийн бие даасан тэжээлийн үйлдвэртэй бөгөөд тахиа, гахай, загасны тэжээлийг нунтаг ба хорголжингоор үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр юм. Мөн тэжээлийн үйлдвэрт Монголд тарьж ургуулсан тариа буудайг хорголжин болгон тахианд идэхэд тохиромжтойгоор үйлдвэрлэн гаргадаг.

  1. Тахиа өсгөх аж ахуй

Махны чиглэлийн тахиа өсгөх аж ахуй нь дэлхийн дэвшилтэт технологиор дэгдээхэйг 42-43 хоногийн турш өсгөн тэжээх зорилготой аж ахуй юм. Энэ хугацаанд тахиаг стрессгүй, тайван, зохист температурт, стандартын дагуу бойжуулдаг нь бүтээгдэхүүн чанартай байх үндэс болдог.

  1. Мах бэлтгэх үйлдвэр

Төхөөрөх үйлдвэр нь тахианы мах бэлтгэх, ангилах, савлан гаргахдаа чанарын удирдлагын ISO 9001 ба НАССР-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

  1. Уураг тэжээлийн үйлдвэр

Уураг тэжээлийн үйлдвэр нь тахианы органик хаягдлыг хамгийн сүүлийн үеийн аргаар дахин боловсруулж тусгай технологийн дагуу чанаж хатааж уургийн өндөр агууламжтай органик уураг тэжээлийн гурил үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Энэхүү гурилыг мал аж ахуйн салбарт өргөнөөр хэрэглэдэг ба үхэр, гахай, загасны аж ахуйнууд тэжээлдээ уураг нөхөх зорилгоор өргөнөөр хэрэглэдэг гол түүхий эд юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Угий
202.9.46.103
   /
2023, 9 сарын 9. 22:49

Оргиог хэрэглэдэг байсан одоо бол үгүй үнэтэй хатуу, бас бараа нь тасалдаж үнэ тогтворгүй хамгийн баян эзэнтэй мөртлөө нийгэмд хийсэн зүйлгүй шуналын туламнууд...

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01