Давосын “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” омикрон хувилбарын тархалтаас үүдэн дахин хойшлогдлоо
2021, 12 сарын 21. 2:330

Цар тахлын шинэ омикрон хувилбарын давалгаа дэлхий даяар эрчимтэй тархаж буй энэ үед ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөж асан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2022” (ДЭЗЧУ) олон улсын хурлыг цуцаллаа. Зохион байгуулагчдын зүгээс тус хурлыг ирэх зуны эхэн үе хүртэл хойшлуулах талаар хэлэлцэж байгаа гэв.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, Sky News сувгийн ерөнхий редактор мөн өдөр өөрийн Твиттер хуудсандаа "Ирэх сард Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан “ДЭЗЧУ 2022” олон улсын улс төр, эдийн засаг, бизнесийн форум омикрон хувилбарын тархалтаас болж цуцлагдсаныг төлөөлөгчдөд мэдэгдсэн” хэмээн жиргэжээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга нь Швейцарийн Давос хотноо жил бүрийн 1, 2-р сард зохион байгуулагддаг ба энэхүү чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс төр засгийн тэргүүн, улс төрч, бизнес эрхлэгч, эрдэмтэд, судлаач шинжээчид цугладаг эдийн засгийн салбарын томоохон арга хэмжээ юм.

Ковид-19 өвчнийг өнгөрөгч оны 3-р сард дэлхий дахинаа цар тахал гэж зарласнаас хойш тархалт ер буурахгүй байсан тул өнгөрсөн өвөл зохион байгуулагдах ёстой байсан энэ жилийн ээлжит чуулганыг 8-р сар хүртэл хойшлуулаад байсан юм. Гэсэн хэдий ч тухайн үед дельта хувилбар ид тархаж байсан учир дахин ирэх жилийн 1-р сард зохион байгуулах тов гарсан боловч эцэст нь дахин хойшлогдохоор болоод байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 18-ны өдрийн байдлаар омикрон хувилбар нь дэлхийн 89 оронд тархаад байгаа бөгөөд халдвар тархсан газруудад батлагдсан тохиолдлын тоо 1.5-3 хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж байгаа талаар цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04