БНХАУ: Технологийн “аваргуудыг” төрөөс зохицуулах болсноор олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна
2021, 12 сарын 21. 3:360

Хятад өөрийн улсын технологийн аварга компаниудад төрөөс зохицуулалт хийх болсноор тухайн компаниуд ажилчдаа их хэмжээгээр цомхотгох нь нэмэгджээ. Үүнээс үүдэн тогтвортой ажлын байр хүсэмжлэн төрийн албаны шалгалт өгөх хүмүүс олширч байгаа аж.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, Netflix-ийн Хятад хувилбар гэгддэг стриминг платформ iQiyi нь ирэх 2-р сар гэхэд ажилчдынхаа 20 гаруй хувийг цомхотгох тухай онцолжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус компани нь 7700 орчим ажилтантай байсан гэж тооцвол ойролцоогоор 1500 орчим хүн цомхотголд орж болзошгүй байгаа аж. Хятадын эдийн засгийн хэвлэл И Чайгийн дурдснаар iQiyi энэ сарын эхэн үеэс цомхотгол хийж эхэлсэн бөгөөд маркетингийн хэлтэс гэх мэт зардал өндөртэй салбарын ажиллагсдынхаа 30 гаруй хувийг цомхотгосон талаар мэдээлжээ.

Богино хэмжээний бичлэгээ хуваалцдаг платформ болох Quaishou ч ирэх оны 1-р сар гэхэд ажилчдынхаа 10%-ийг халахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрөгч 7-р сараас хойш кибер аюулгүй байдлын хяналтад байгаа Хятад Uber гэгддэг Didi Chuxing компанийн олон мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн тухай Wall Street Journal сонин мэдээлэв. Хэдийгээр тус улсын албан байгууллага, аж ахуй нэгжүүд жилийн эцсээр гүйцэтгэл муу ажилчдаа цомхотгох тохиолдол их байдаг боловч сүүлийн жилүүдэд амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусын ихээр сонгодог техник технологи, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбар дахь ажлын байрууд бүр ихээр цомхотголд өртөх болоод байгаа аж.

Иймээс ажил горилогч иргэд төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах сонирхол их болсны улмаас төрийн албаны шалгалт өгөх иргэдийн тоо эрс нэмэгджээ. Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, энэ онд Хятадад төрийн албаны шалгалтад 2 сая гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41