Япон Бээжингийн Олимпийг бойкотлохоо зарласан өдөр Тайваньтай хагас дамжуулагчийн салбарт хамтран ажиллахаа баталгаажуулжээ
2021, 12 сарын 25. 21:112

Японы засгийн газрын зүгээс Бээжингийн олимпийн наадмыг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэн тэр өдөр Тайваньтай хагас дамжуулагчийн салбарт хамтран ажиллах бодлогоо баталгаажуулсан байна.

Японы эрх баригч Либерал ардчилсан нам болон Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилт намын албаны хүмүүс 24-ний өдөр эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар цахим хэлбэрээр уулзалт хийсэн тухай Японы Nihon Keizai Shimbun сонин мэдээлэв.

Тус цахим уулзалтын үеэр гол хэлэлцэх асуудлынхаа хүрээнд өндөр технологийн хагас дамжуулагчийн талаар авч хэлэлцэн хоёр тал энэ салбарт хамтран ажиллах бодлого баримталж байгаагаа баталсан байна. Тухайлбал Тайваний хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудыг Япон улсад бизнесээ өргөжүүлэх тал дээр тус улсын зүгээс санхүүжилт олгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж тус сонинд мэдээлжээ.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, Тайвань Дэлхийн II дайнаас өмнө 50 жилийн хугацаанд Японы колони байсан билээ. Тиймээс ч 2 орны эрх баригч болон элитүүд улс төрийн нягт сүлбээтэй байсаар ирсэн юм. Гэвч Япон улс 1972 онд Хятадтай дипломат харилцаа тогтоосноор Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан ч одоог хүртэл Тайванийг Хятадтай ижил түвшинд авч үзэн яриа хэлэлцээ хийж ирсний нэг тод жишээ энэ үйл явдал боллоо.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
6
1
1
4
7
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.95
   /
2021, 12 сарын 28. 0:57

Абэ ахаа, та гоё сда шүү

23.228.102.68
   /
2021, 12 сарын 27. 11:33

Uhtlee japand darluulchaad erguu maluud

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35