НҮБ: Дэлхийн эдийн засаг 2.4 хувиар өсөх төлөвтэй байна
1 сарын 5. 17:210

Дэлхийн эдийн засаг энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж НҮБ пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь 2.7 хувиар өснө гэж 2023 онд таамаглаж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 2.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа хэдий ч цар тахлын өмнө 3 хувиар өсөж байсантай харьцуулахад доогуур хэвээр байна. Харин энэ онд дэлхийн инфляц өнгөрсөн оны төсөөллөөс /5.7 хувь/ 3.9 хувь болж буурах төлөвтэй байна гэж тус байгууллагын "Дэлхийн эдийн засгийн байдал, хэтийн төлөв" тайланд дурджээ.

Гэхдээ олон оронд үнийн дарамт нэмэгдсээр байгаа бөгөөд геополитикийн мөргөлдөөн цаашид улам хурцдах нь үүнд нэрмээс болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хөгжиж буй бүх улсын дөрөвний нэг орчим нь 2024 онд 10-аас дээш хувийн инфляцтай тулгарах төлөвтэй байгааг тайланд онцолсон байна.

АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийг 2.5 хувьтай байна гэж 2023 онд таамаглаж байсан бол 1.4 хувь болж буурах төлөвтэй байна. Түүнчлэн өнгөрсөн онд 5.3 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан Хятадын өсөлт саарч, 4.7 хувьтай гарна гэж тооцоолжээ. Тайланд дурдсанаар, Европ болон Японы эдийн засгийн өсөлт 1.2 хувьтай байна. Харин 2023 онд 3.3 хувиар өснө гэж таамаглаж байсан Африкийн тивийн эдийн засаг 3.5 хувь болж бага зэрэг өсөх төлөвтэй байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн үгэндээ, 2024 он “бас нэг хүндхэн жил” байх төлөвтэй байгааг энэхүү тайлан тодорхой харуулж байна гэв. Удаашралтай байгаа дэлхийн өсөлт цаашид улам саарах төлөвтэй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт сул хэвээр байна. Өрийн төлбөрийн үүрэг шинэ дээд үзүүлэлтэд хүрэхийн хэрээр өрийн хямрал үргэлжилнэ, түүнчлэн сүйтгэлт мөргөлдөөн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал болоод эрсдэл авчирч байгааг тэрбээр тэмдэглэлээ.

2024 он бол бидний хувьд энэ намаг балчигаас гарах жил байх ёстой. Томоохон, зоримог хөрөнгө оруулалтуудыг хийснээр бид тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлж, дэлхийн эдийн засгийг илүү хүчтэй өсөх нөхцөл бололцоог бүрдүүлж чадна” гэж А.Гутерриш хэлжээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35