Илон Маск: Сансрын уудмыг монопольчлох ямар ч бодол байхгүй
2021, 12 сарын 31. 3:240

Илон Маскын удирдан чиглүүлдэг SpaceX компанийн Starlink хиймэл дагуулууд Хятадын сансрын станцтай мөргөлдөх дөхсөн талаарх мэдээлийг тэрээр үгүйсгэж, Starlink хиймэл дагуулууд сансарт тийм ч их зай эзэлдэггүй гэж мэдэгджээ.

Маск орон нутгийн цагаар 29-ний өдөр Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, Теслагийн хамт түүний тэргүүлж буй сансар судлалын SpaceX компанийн хөөргөсөн өндөр хурдны Starlink хиймэл дагуулаар дамжуулан сансар огторгуйг монопольчлох ямар ч бодол агуулаагүй гэдгээ мэдэгджээ. Орчлон ертөнц хэдэн арван тэрбум хиймэл дагуулыг дэлхийтэй ойрхон тойрог замд илгээх хангалттай том орон зайтай бөгөөд тэрхүү оронзайд эзлэх хиймэл дагуулын хэмжээ өчүүхэн жижиг гэдгийг Маск онцолжээ.

Маск ийнхүү мэдэгдэл хийх болсон шалтгаан нь Хятадын "Тиангун" сансрын станцтай Starlink хиймэл дагуул мөргөлдөх шахсан гэх мэдээллээс үүдэлтэй юм. НҮБ-ын тайланд дурдсанаар, өнгөрөгч 7-р сарын 1, 10-р сарын 21-ний өдрүүдэд Starlink хиймэл дагуулууд Хятадын сансрын станцад нэлээд ойртон ирж аюултай нөхцөл байдал үүссэн хэмээн тодотгосон байна. Улмаар Хятадын сансрын станц мөргөлдөхөөс зайлсхийн яаралтай арга хэмжээ авч аюулгүй өнгөрсөн хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Энэ тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн даруй Хятадын олон нийтийн сүлжээний платформууд Маскийг шүүмжилсэн сэтгэгдлээр дүүрсэн юм. Европын сансрын агентлагийн (ESA) зүгээс ч мөн Маскийг хөгжлийнхөө ид үедээ явж буй сансар судлалын салбарт өөрт тааруулан дүрэм журам зохиож байна хэмээн шүүмжлээд авсан юм.

SpaceX компани Starlink төслийнхөө хүрээнд одоогийн байдлаар 1900 орчим хиймэл дагуул хөөргөөд байгаа бөгөөд ирээдүйд ч олон мянган хиймэл дагуул нэмж илгээхээр төлөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35