Дмитрий Чернышенко: ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй компаниудын гуравны нэг нь хиймэл оюун ухаан хэрэглэж байна
3 сарын 13. 20:090

Лхагва гарагт ОХУ-ын шадар сайд Дмитрий Чернышенкогийн мэдэгдсэнээр ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй компаниудын гуравны нэг нь аль хэдийн хиймэл оюун ухааныг өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэглэж буй гэжээ.

Түүний хэлснээр, “Оросын компаниудын гуравны нэг нь аль хэдийнээ хиймэл оюун ухааныг ажил хэргийн хүрээнд хэрэглэдэг болоод байна. Ерөнхийлөгчийн хэлж байснаар хиймэл оюун ухааны технологи нь бүхий л талбарт үр бүтээмжийг нэмэгдүүлэх ашигтай тул үнэхээр чухал юм.

Өгөгдлөөс үзвэл, одоогоор ОХУ дахь хиймэл оюун ухааны хэрэглээ нь нийт 1 их наяд рублийн эдийн засгийн хэмнэлтийг дагуулж байна.

2030 он гэхэд ОХУ-ын бүх мужид хиймэл оюун ухааныг идэвхтэй хэрэглэдэг болсон байх бөгөөд нэн ялангуяа газар төлөвлөлт, эрүүл мэндийн салбар хийгээд нийгмийн халамж, үйлчилгээний салбаруудад өргөнөөр хэрэглэнэ” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35